Япон улсын Күмамото хотын төлөөлөгч Ясунари Ишихара өнгөрсөн 5 дугаар сард СХД-ийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг япон улс руу нийлүүлэх ажлын талаар ярилцсан. Ясунари Ишихара 07 дугаар сарын 24, 25-нд дүүрэгт дахин ажиллаж дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгч залуучуудтай уулзлаа.  

     Эхний ээлжинд Жамц давс, Хонины тосон саван, Самрын ясан дэр, Халгайн бүтээгдэхүүнүүд дээр ажиллахаар боллоо. Мөн гарааны бизнес эрхлэгч залуусаас гагнуурчин болон автын засвар үйлчилгээ эрхлэгдийг япон улсад сургалтад хамруулах боломжтойг хэллээ.