Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болон Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт айлчилдаг. Энэ удаагийн айлчлалаар Изүнокүни хотын захирагч Оно Тошико, ИТХ-ын дарга Амано Саёори тэргүүтэй зочид, Изүнокүни хотын ЕБС-ын 20 сурагч хүрэлцэн ирлээ. Уулзалтаар хоёр талын иргэдийг соёлын харилцаагаар улам ойртуулах, сурагч солилцооны хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлэхээс гадна багш солилцооны хөтөлбөр, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламж үйлчилгээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

            Изүнокүни хотын ЕБС-ын 20 сурагч Олон улсын хүүхдийн Найрамдал төвд морь унах, монгол гэр барих зэрэг хөтөлбөрт хамрагдлаа.