2018 оны 10-р сарын 10-ны өдөр СХД-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад зориулсан “Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чадавхижуулах сургалт” зохион байгууллаа.

        Сургалтад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 19 сургууль, 47 цэцэрлэгийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл”-ийн төлөөлөл хамрагдсан байна.

        Сургалтын үеэр дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудын “Алтан дуулга” холбоо хамтран дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулав.