Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг дүүрэгт уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/51 тоот захирамжаар байгуулсан.

           Тус зөвлөлийн анхдугаар хурлыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Хурлыг салбар зөвлөлийн Дэд тэргүүн бөгөөд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн удирдан явуулж, залуучуудын төвөөс зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцан, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

         Мөн өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан оюутан залуучуудын нээлттэй хэлэлцүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын уулзалт зөвөлгөөнөөс гарсан санал санаачлага, тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.