“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвийг түшиглэн барьсан 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан уг цэцэрлэг дулаан алдалтгүй технологиор баригдсанаараа онцлог юм.

Цэцэрлэг 10 бүлэг хичээллэх анги, гал тогооны өрөө, угаалгын өрөө, багш ажилчдын өрөө зэрэг танхимуудтай бөгөөд 1 хүүхдэд стандартын дагуу 6.78 м/кв талбай ногдохоор тооцож барьж байгуулжээ.