Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд алслагдсан 21 дүгээр хороонд төрийн архивын нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хорооны зүгээс бэлтгэл ажлыг сайтар хангасны үр дүнд өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо.

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Нийслэлийн архивын газрын хэлтсийн дарга Т.Хүрэлжав, дүүргийн 21 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга С.Чулуунбат, хорооны Засаг дарга бөгөөд Жаргалант тосгоны захирагч Б.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс оролцов.

Хорооны иргэд нээлтийн арга хэмжээнд өргөн оролцож, төрийн архивын нэг цонхноос хороон дээрээсээ 21 төрлийн лавлагаа авч, цаг, зардал хэмнэх болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.