Дүүргийн Засаг даргын 2018 оны А/181 дүгээр захирамжаар дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагдсан “Шилдэг байгууллага-2018” болзолт уралдааны дүн гарч, шилдэг байгууллага, хүмүүсийг шагнаж урамшууллаа.

            Шагнал гардуулах ажиллагаанд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Боловсролын хэлтсийн дарга Э.Дүүдээ нар болон албаны хүмүүс оролцов.

            Ерөнхий боловсролын сургуулиудаас 1 дүгээр байрыг 65 дугаар сургууль, 2 дугаар байрыг 104 дүгээр сургууль, 3 дугаар байрыг 67, Ирээдүй цогцолбор сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас 1 дүгээр байрыг 105 дугаар цэцэрлэг, 2 дугаар байрыг 91 дүгээр цэцэрлэг, 3 дугаар байрыг 101, 170 дугаар цэцэрлэг шалгарч, үнэ бүхий зүйлээр шагнуулав. 

 

           Уралдаанд амжилттай оролцсон дараах хүмүүсийг нийслэл, дүүргийн шагналаар шагнасан байна.  

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр

-          Буджавын Гантуяа - 163 дугаар цэцэрлэгийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр

-          Батмөнхийн Ганцэцэг - 79 дүгээр цэцэрлэгийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан

-          Буяндэлгэр - 116 дугаар цэцэрлэгийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан

Нийслэлийн Засаг даргын жуухаар:

-          Н.Батхишиг - 42 дугаар сургуулийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан

-          Балдансүхийн Оюунсувд - 105 дугаар сургуулийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан

-          Шагдарын Энхжаргал - 112 дугаар цэцэрлэгийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр

-          Арслангийн Хишигмаа - 74 дүгээр сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр

-          Даваасүрэнгийн Отгонжаргал - 214 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

-          Цэвэгмэдийн Саранмандах - 192 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

-          Мягмаржавын Уранчимэг - 163 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

Архивын ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр Ирээдүй цогцолбор сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан Б.Нэргүй нар тус тус шагнагдлаа.