Нийслэлиин 9 н дүүргиин Биeиин тамир спортын хороодын 2018 оны ажлын амжилтаараа байгууллагаараа 2 дугаар байрт шалгарлаа 2018 он их ажлын жил байлаа 2019 онд илүү их хичээж манлайлах болноо та нартаа шинэ оны мэнд хүргьe

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас есөн дүүргийн ГБХЗХХ-тэй хамтран тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж, гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготой “Нийслэлийн хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шадгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд зэрэг албаны төлөөллүүд оролцов

Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Налайх дүүрэг

Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Хан-Уул дүүргийн 6-р хороо

Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль

Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг: СХД-ийн 91 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 159 дүгээр цэцэрлэг, ЧД-ийн 9 дүгээр цэцэрлэг

Хүүхэд, гэр бүлд ээлтэй ТББ: “Инжирийн мод” НҮТББ

Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлчилгээний байгууллага: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв

Хүүхэд, гэр бүлд ээлтэй ресторан зоогийн газар, худалдаа үйлчилгээний байгууллага: “ЮНА ГРАНД” ХХК

Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр: “Өгөөж чихэр боов” ХХК

Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын байгууллага: МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн наар тус тус шалгарав.