Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын А/09 тушаалын дагуу Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн Дотрын 1-р тасгийн 63 орыг хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээнд шилжүүлэхээр болсон.

Тэгвэл уг ажлын хүрээнд өнөөдөр Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг дотрын 1-р тасагт байсан өвчтнүүдийг дотрын 2-р тасаг руу шилжүүлэх ажлыг хийж, дотрын 1-р тасагт хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүллээ.

Дашрамд дуулгахад Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 165 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт дунджаар 200 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Түүнчлэн болзошгүй нөхцөл байдалд бэлдэн нийт 300 гаруй ор дэлгэн хүүхэд хүлээн авахад бэлэн байдалтай ажиллаж байна.