Хатуу өвлийг өнтэй давж, урин цагаа угтан авах монгол түмний уламжлалт баяр удахгүй болох гэж байна. Энэ баярын нэгэн чухал уламжлал бол гар цайлгах ёсон билээ. Айл өрх бүр айлчлан ирэх зочиддоо барих гарын бэлгээ базааж эхэлсэн энэ үед үндэсний үйлдвэрлэгчид нэгэн чухал уриалгыг гаргаад байна.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Одтой цөөн хором ярилцлаа.

-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв сар шинийн гарын бэлэг бэлтгэхдээ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих сайн санаачилга гаргажээ. Энэ талаар тодруулах гэсэн юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн ихэвчлэн үндэсний хэв маягийг шингээсэн байдаг учраас Цагаан сар, Үндэсний их баяр наадам гэх мэт үндэсний уламжлалт баярын үеэр илүүтэй эрэлт хэрэгцээтэй байдаг. Тиймдээ ч уламжлал сар шинийн баяраар гарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, худалдан авалт хийх уриалгыг бид гаргаж байгаа.

 

http://news.zindaa.mn/2lg2?fbclid=IwAR1qIweDB135NiLWkVJyHSPXQXtRRiYVMZjD_MzEbpN2RhVVoc2a6f2NAkY