Сар шинийн босгон дээр дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөр настны тэтгэвэрт гарсан 114 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн дүүргийн ИТХ-ын “Хүндэт дэвтэр”-т 20 дугаар хорооны иргэн, 36 жилийн турш улсдаа хөдөлмөрөө зориулж, Засаг даргын Тамгын газраас тэтгэвэртээ суусан Бэгзийн Оюунцэцэгийг алдаршууллаа.

Тэрбээр 20 дугаар хорооны Засаг дарга, зохион байгуулагч, Тамгын газрын Аж ахуйн тасгийн даргаар 17 жил тус тус ажиллаж байжээ. Б.Оюунцэцэгийн хөдөлмөр бүтээлийг төр засаг үнэлж, ойн медалиудаар шагнахын зэрэгцээ нийслэл, дүүрэг, намын хүндэт тэмдэг, медалиуд түүнчлэн төрийн дээд одон медаль болох “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Алтан гадас одонгоор тус тус шагнасан юм.