Монгол Улсын “Дайчилгааны тухай“ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/59 дүгээр захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн хорооны Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалтыг дүүргийн Иргэний танхим, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

        Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, офицерууд нийт 14 цагийн  хичээлүүдийг онол болон дадлагын хэлбэрээр зохион байгууллаа. Түүнчлэн сургалтын үеэр хороодын хугацаат цэргийн албанд татагдан цэргийн алба хааж байгаа алба хаагчдыг хороодын Засаг дарга нар болон ар гэрийнхэн нь эргэж, цэргийн албаа нэр төртэй хаахыг хүслээ.

           Энэхүү сургалтыг Цэргийн штабын офицерууд чиглүүлж, суралцагчдын идэвх оролцоог хангасан тодорхой сэдэв, цагийн байдлын хүрээнд шийдвэр боловруулах мэдлэг дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор харилцан хамтран суралцах, бие биеэсээ суралцах хэлбэрүүдийг сонгон зохион байгуулсан нь энэ удаагийн сургалтын онцлог байлаа.