Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Мөрдөс нэгт цэргийн андууд” баярын нэгдсэн арга хэмжээг Хилийн 0151 дүгээр ангийн байрлалд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга, удирдлага, төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, цэргийн алба хаагчид, бэлтгэл офицер, ахлагч нар, иргэд, хүүхэд залуучуудын төлөөлөл оролцов.

Цэргийн баярын нэгдсэн арга хэмжээний зорилго нь батлан хамгаалах, төрийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн байгууллагуудын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэн зохион байгуулагдав.