Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01/238 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг 2 үе шаттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн 1 дүгээр үе шатыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар нийт 70 гаруй албан тушаалтанд, 2 дугаар үе шатыг иргэдийн Нийтийн Хурлын дарга, хороодын Засаг дарга, иргэдийн төлөөлөл бүхий 185 иргэнд зохион байгуулж, нийт 255 иргэнийг хамрууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос 11 иргэн амаар, 76 иргэн бичгээр санал өгсөн байна.