Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, Баянхошуу дэд төвийн ажилтай танилцлаа.

Баянхошуу дэд төв төслийн хүрээнд байгуулагдсан 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон бөгөөд 300 оюутан суралцах боломжтой МСҮТ, бизнес инкубатор төв тун удахгүй ашиглалтад орох юм.

Уг төв ашиглалтад орсоноор иргэдэд мэдээлэл хүргэх, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах, гарааны бизнес эрхлэх болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн шинэ салбараар үйлчлүүлэх боломж бүрдэх юм.