Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнгөрөгч бямба гарагт зохион байгуулсан.

Уг цэвэрлэгээгээр Сонгинохайрханчууд нийт 101.319 м2 явган зам, 322.510 м2 зүлэгт талбайг самнаж цэвэрлэх, 2453 ААНБ-аас 1120 гадна фасад хаягийн байгууламж, 72 цэцгийн мандал, 87 сандал, 150 хогийн сав, 36 автобусны буудал, 82 хүүхдийн тоглоомын талбай, 194 ширхэг замын тэмдгийг угааж цэвэрлэлээ.

Нийт 47 хог тээврийн машинаар 143 рейс, 645.7 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн 19.386 иргэд оролцон 342.302 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэсэн.