Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд СХД-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын дунд “Аюулгүй хөдөлмөр” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулаа.

Уралдаан 20 гаруй оюутан бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 5 илтгэлийг шалгаруулж, хэлэлцүүлсэн юм. Шүүгээчээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн З.Цогтгэрэл, “Сүү” ХК-ны ХАБЭА-н ажилтан дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн Т.Өлзийжаргал нар ажилласан юм.

Хүүхэд залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийг тэлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг илтгэлийн уралдааны тэргүүн байрт “Их засаг” МСҮТ-ийн оюутан Б.Гэрэлтуяа, 2-р байрт “Их Засаг” МСҮТ-ийн оюутан Ц.Бямбасүрэн, 3-р байрт мөн “Их Засаг” МСҮТ-ийн оююутан Н.Отгон-Эрдэнэ орсон бол тусгай байрт “Майн тех” МСҮТ-ийн оюутан Д.Амгаланбаатар нар тус тус шалгарлаа.