“Хамтдаа шийдье” уулзалт даваа гарагт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 8 хороонд уулзалт хийсэн байна. Уулзалтад хороодоос сонгогдсон төлөөлөгчдөөс гадна дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Засаг даргын эрхлэх хүрээний харьяа нийт 18 байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож иргэдийн асуусан асуултад хариулт өгч, шийдвэрлэх боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.

Өнөөдөр Засаг дарга Ж.Сандагсүрэн 5-р хороонд уулзалт хийсэн бөгөөд иргэдийн зүгээс дахин төлөвлөлт, тог цахилгаан, хог, эрүүл мэндийн үйлчилгээ болон зам дагуух нүүрэн талын айл өрхүүд хашаагаа хэт сунгаснаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсч байсан юм.