“Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ажлын харилцан уялдаа холбоо, түншлэлийг сайжруулах, дүүргийн ажил олоход хүндрэлтэй хорих ангиас суллагдсан, хорихоос өөр төрлийн ялтай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Зохистой хөдөлмөр эрхлэлт”  санамж бичиг байгууллаа.

Дүүргийн хэмжээнд 2018 онд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн иргэд 1300 орчим байсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар 804 иргэд байна.  

Энэ хүрээнд тэнсэн албадлагын арга хэмжээ, торгууль, нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх, эрх хасах арга хэмжээ авагдсан иргэдийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, АМЧБО, зөвлөгөө өгөх, тэдний хэрэгцээ, ур чадварт үндэслэн, зохих ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулах зэрэг хөдпөлмөр эрхлэлтийн нийтлэг болон дэмжих 20-оод төрлийн арга хэмжээ, ХЗЗ-ийн мэдээ мэдээллээр ханган, амьдралын түвшинг дээшлүүлэх, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан “Ажил олоход хүндрэлтэй иргэн” буюу хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хорихоос суллагдсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэд, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил идэвхтэй хайж байгаа  иргэдийн хөдөлмөрлөх тэгш эрх, адил боломжийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Энэ өдөр хорихоос өөр төрлийн ял  шийтгэлтэй 50 гаруй иргэдийг хамруулан “Өөрчлөлтийн алхам” болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах нөхцөл боломж, хөдөлмөрийн зах зээлийн талаар АМЧБО зөвлөгөө мэдээлэл өглөө. Цаашид тэдгээр иргэдийн хэрэгцээ ур чадварыг тодорхойлон жилийн турш дэмжин ажиллах юм.       

        Хорихоос суллагдсан иргэд хөдөлмөрийн зах зээлрүү орохдоо итгэл муу, нөгөө талаас сэтггэлзүйн хувьд эмзэг болсон байдаг. Тиймээс үүнд эерэг хандлагаар давах гарц эрэлхийлэх, зорилго зорилтоо одооноос төлөвлөн тодорхойлох, ажил мэргэжлийн замналаа эхлүүлэх, ирээдүйн амьдралын төлөвлөгөөг яаж боловсруулах, зорилгоо тодорхойлох, хаана хэнд эхэлж хандах, төрөөс та бидэнд зориулсан ямар хөтөлбөр арга хэмжээ байдаг, хөдөлмөр эрхлэх, нийгэмшиж амьдрахад хувийн хүчин чармайлт нэн чухалыг онцолж, нийгэмдээ хувь нэмэр оруулахын ач тусыг сургалтаар дамжуулан мэргэжлийн Ажил мэргэжлийн зөвлөхүүд зөвлөлөө. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр ажилгүйдлээс хамгаалуулах, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлд хийх ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхээ эдэлнэ” гэсэн байдаг. Үүнд төрийн болон төрийн бус, ажил олгогч байгууллагууд, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм.