Дэлхийн Хепатитийн өдөр – 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг 2019 оны 7-р сарын 26-ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн баг В,С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний фиброскан үзлэг, мэргэжлийн эмчийн зөвлөгөө мэдээлэл өглөө.

Өдөрлөгөөр элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд 382 иргэнийг хамруулж, 86 хүний артерийн даралт хэмжиж, 102 хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.