Сонгинохайрхан дүүргийн Эрүү мэндийн төвөөс “Эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан иргэдэд хөхөөр хооллолтыг төлөвшүүлэх, зорилгоор 7 хоногийн аян зохион байгууллаа.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн төвийн амбулатори, эхо, нөхөн үржихүйн кабинетийн тасгаар үйлчлүүлж буй жирэмсэн эх болон аавуудад хүүхдээ хөхөөр хооллохын ач холбогдол, хүүхдийг яагаад эхийн сүүгээр хооллох ёстой вэ?, хүүхдээ эхийн сүүгээр хооллохын тулд юу мэдэх ёстой вэ?, хөхний сүүг сааж хадгалах заавар, эхийн хөх зангирсан үед авах арга хэмжээ зэрэг 5 сэдвээр 8 төрлийн гарын авлага, зөвлөмж, тарааж мэдээлэл сургалт сурталчилгааг хийж, мөн эмнэлгийн ойролцоо хүүхдүүдээ салхилуулж буй ээжүүдэд хөхөөр хооллолтын ач холбогдлын талаар зөвөлгөө өгч явуулын сурталчилгаа хийлээ.