Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 2-р хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран 6, 7, 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 12 дэн буудалд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын явцад зөшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Од”, “Болор” дэн буудлуудын үйл ажиллагааг түр зогсоож, бусад аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчлийг тодорхой хугацаанд арилгах талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага өглөө.