Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/54 тоот удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 12, 16, 18, 22, 30 дугаар хороонд байрлах төрийн өмчийн 55, 105, 107, 111, 113, 116, 119, 125, 176, 260, 263, 264 төрийн бус өмчийн  “Бэмби” “Бяцхан бумбардай”, “Бүмбүүлэй эрдэнэ”, “Гэгэээ өргөө”, “Зааны төгөл”, “Мөнхдүүрэн” “Цэцүүлээ”, “Хос дарь”, “Дүүрэн үйлс” цэцэрлэгүүд Ерөнхий боловсролын 9, 106, 107, 143 дугаар сургуулиудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц хэрхэн хангагдаж байгаад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

    

Шалгалтаар илэрсэн 106 зөрчлийг арилгуулахаар 19-н байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 7-н байгууллагад албан даалгавар хүргүүлж, Бэмби” “Бяцхан бумбардай”, “Гэгэээ өргөө”, “Мөнхдүүрэн” “Цэцүүлээ”, “Хос дарь”, “Дүүрэн үйлс” цэцэрлэгүүдэд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2-ийг үндэслэн  1.4 сая /нэг сая дөрвөн зуун мянга/төгрөгийн торгууль ногдууллаа.