Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/327 дугаар тушаалын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан “махны өргөтгөсөн худалдаа”-г 17-р хорооны 30-р байрны өмнөх талбай, асарт 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

          Тус үзэсгэлэн худалдаанд Булган, Төв, Говь-алтай, Завхан аймгуудын малчид оролцож, хонь, үхэр, ямаа, адууны мах худалдаалсан байна. Уг арга хэмжээний үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Говь-Алтай аймгийн малчдад зориулалтын машинаар махны тээвэрлэлтийг хийн хамтран ажиллалаа.

Хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс мал эмнэлгийн үйлчилгээний нэгж Буянхөхий ХХК 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 04-ны өдрүүдэд ариутгал халдваргүйтгэл хийжээ.  

Махны өргөтгөсөн худалдаанд Нийслэлийн мал эмнэлгийн газрын 7, СХД-ийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн 1, Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлгийн тасгийн 2, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 1 нийт 11 алба хаагч хяналт тавьж, хамтран ажилласан байна.