Нийслэлийн онцгой комиссын 11 сарын 24-ний хуралдаанаас Таван толгой түлш ХХК-ний сайжруулсан шахмал түлшний захиалга, тээвэрлэлт, түгээлт, савлагаа, борлуулалт, хангамжийн бааз, дундын агуулах, түлш борлуулах цэгүүдэд хяналт тавьж түлшний нөөцийн талаарх мэдээллийг нягталж, хэвийн байлгах үүрэгтэй шуурхай штабын зохицуулагчдыг удирдан зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосон.

          Өгсөн үүргийн дагуу Захирагчийн ажлын албаны албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ савлагааны баазууд дээр үдээс өмнө, үдээс хойш 2 ээлжээр ажиллаж, хэлтсийн дарга, удирдлагууд 2 хуваагдан 24 цагаар сайжруулсан түлшний лавлагаа, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж зохицуулалт хийж ажиллаж байна.