Тус дүүргийн Гэрэлт ирээдүй сургуулийн сургалтын менежер Л.Олзвой нь МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгаас МУ-ын “Гавьяат багш” цол тэмдэгээ гардан авлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн тохиолдуулан Монгол Улсын Их сургуультай хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн 12-р ангийн суралцагчдын дунд 3 үе шаттайгаар зохион байгуулсан. 1-р шат: Сургууль бүрээс шалгарсан 20 эсээ, 2-р шат: Шалгарсан 20 эсээнээс 2 эсээг 3-р шат буюу Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж аймаг, дүүргээс шалгарсан 36 суралцагчаас Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн 12Б ангийн сурагч Н.Золбоо, Ирээдүй цогцолбор 1-р ахлах суургуулийн 12В ангийн сурагч И.Эмүүжин нар 3-р байранд орж МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгаас “Батламж”-аа гардан авлаа.