Нийслэлийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдийг угаар мэдрэгчээр хангахаар ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн тухайд угаар мэдрэгчийг өчигдрөөс эхлэн тарааж эхэлсэн.

Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжийн 7000 орчим угаар мэдрэгч ирсэн бөгөөд үүнийг 20, 24, 25, 27, 32, 37-р хороодод тарааж, суурилуулах болон хэрхэн ажиллуулах талаар мэдээлэл өгч байна.

Өнөөдрийн байдлаар нийт 2000 гаруй төхөөрөмжийг мөн тооны айл өрхүүдэд дүүргийн төр захиргааны байгууллагын 200 гаруй албан хаагчид тараагаад байна.