Сонгинохайрхан дүүргийн 8 хороонд байрлах Гүнжийн нүдэн нуурын цэцэрлэгт хүрээлэнд  нээлтийн арга хэмжээ боллоо.Хүүхэлдэйн театрын хамт олон урлагын тоглолт хийж ард иргэдэд сонирхууллаа.Тус хөтөлбөр 2 сарын хугацаатай явагдах бөгөөд Соёмбо кино театрын талбай, Биеийн тамир спорт хорооны талбай, Шинэ цэргийн хотхонд зэрэг 4 байршилд  мэргэжлийн урлагын 20 гаруй байгууллага оролцоно.