“Цэнгэг агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөг нээлтээ хийлээ. Тус өдөрлөгөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эко зээл, байгаль орчинд ээлтэй халаалт, дулаалгын материалыг иргэдэд сурталчлах үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна. Иргэд энэ үеэр байшин, гэр сууцныхаа дулаан алдагдлыг хэрхэн хэмжих, материал сонголт, мөн байгаль орчинд ээлтэй халаагуур, эрчим хүчинд ээлтэй технологиудын талаар мэдээллийг нэг дороос авах юм. Мөн таалагдсан бүтээгдэхүүнээ 30 сар хүртэлх хугацаатай жилийн 8 хувийн хүүтэйгээр газар дээр нь шийдвэрлүүлж авах боломжтой. Уг арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу” дэд төвд долоо хоногийн турш үргэлжилнэ. Өвлийг өнтэй, тохь духтай давахын тулд арга хэмжээнд идэвхтэй оролцож, мэдээлэл авахыг сонгинохайрханчууддаа уриалж байна. Арга хэмжээнд цахилгаан халаалтын зуух “Мон ват”, Шингэрүүлсэн хий аж ахуйн хэрэглээнд “Дашваанжил”, Дулаалгын материал “Росторг”, Цахилгаан халаагуур “АБУ трейд”, барилгын дулаалга “Монгол базальт” ХХК  мэдээлэл өгч байна. Мөн “Төрийн банк, “Хас” банк хамтран ажиллаж байна. Үүнээс гадна уг арга хэмжээний үеэр Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс зуухны битүүмжлэл, Дүүргийн онгой байдлын хэлтсээс “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” заавар зөвлөмжийг иргэдэд хүргэлээ.