Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав орчимд үйл ажиллагаа явуулж буй караоке баарнуудад дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтран шөнийн шалгалт хийлээ.

Шалгалтаар Цэ трейд ХХК-ийн Цагаан дэглий караоке баар, Пром сервис ХХК-ийн Фреш караоке баар нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангахгүй, тус хорооны 16, 17 дугаар байртай ойр байрладгаас оройн цагаар оршин суугчдын амгалан тайван алдагдуулж байна.

Иймд оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж буй караоке баарны архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлээд байна.