Нөөцийн махны явуулын худалдааны цэг Баянхошууны хуучин эцэс, Эрчим худалдааны төвд нэмж ажиллуулж байна. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж өнөөдөр 10:30 цагаас эхлэн махны худалдааг эхлүүллээ. Иргэдэд амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих шаардлага тавьж байна. Ингэснээр дүүргийн хэмжээнд 6 байршилд нөөцийн махны худалдааг явуулж байна.
 
Баянхошуу хуучин эцэс /10-хороо/
Гүнгэрваа" худалдааны төв /1-хороо/
Содон" хороолол /37-р хороо/
Цамбагарав /14-р хороо/
Элбэг март" /11-р хороо/
Эрчим төв" /23-р хороо/
Мах авахаар ирсэн иргэдэд гараа ариутгах, амны хаалт зүүх, хоорондын зайг баримтлах шаардлага тавьж байна. #Хонь-6700