Дэлхий нийтэд тархаад буй коронавируст /covid-19/ цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд World share олон улсын байгууллага болон Сонгинохайрхан

дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Өргөө цагаан

гэрт нь үргэлж инээд хөөр цалгиж, ахуй амьдрал нь дэвжин дээшилж, халуун ам бүлээрээ аз жаргалтай байхыг ерөөлөө. Мөн цар тахлын хүнд үеийг хариуцлагатай, хамтын хүчээр даван туулахыг

уриаллаа. Шинэхэн гэрээ хүлээн авсан өрхүүд талархаж байгаагаа мөн илэрхийлж байна.