Өнөөдөр Өнөр хорооллын арын авто замууд, гэр хорооллын туслах авто зам, Толгойт чиглэлийн нийтийн эзэмшлийн авто замуудад нийт 2,5 тн тусгай зориулалтын бодис цацаж автомашинуудын зорчих хэсгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 130 зам талбайн үйлчлэгч ажиллаж, 887950 м.квт зам талбайн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.