Өнөөдөр “Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ-ын төлөөлөл Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо. Уулзалтын үеэр нэн шаардлагатай 120 өрхөд хайрцагтай хүнсний багц, 50 хайрцагтай 4 улирлын дулаан хувцсыг Сонгинохайрхан дүүргийн удирдлагад гардууллаа.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд дараа дараагийн тусламжийг нарийн судалгаатайгаар зорилтот бүлгийн иргэдэд хүргэхээр боллоо.