Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр иргэний танхимд цахимаар хуралдлаа. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн удирдах ажилтнууд, цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн  төвийн дарга нар оролцож 2021 оны 01 дүгээр сарын  18-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн  талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/25 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. Короновируст /Ковид-19/ цар тахалттай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд байгууллагууд албан хаагчдаа үе шаттайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, Нийслэлийн Эрүүл мэндийни газраас нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Дүүргийн эрүүл мэндийн дарга Ч.Өнөрсайхан үүрэг болголоо.

Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын ариунтгал, халвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөж, хэрэгжилтэнд дүүргийн мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж ажиллах. Томоохон захуудад болон хуралдааны төвүүдэд үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид короновирусийн халдвараас урьдчилан сэргийлдэх, халваргүйгүйжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.