Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 24 дүгээр хорооны айл өрхийн хог тээвэрлэлтийн ажилд нэмэлтээр хог тээврийн автомашинуудыг оруулж нэгдсэн зохион байгуулалтаар тус хорооны 11 хэсгийн айл өрхийн хог хаягдлыг 16 хог тээврийн автомашин 89 рейсээр 471 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

 

 

Өнөөдөр хуваарийн дагуу хог тээвэрлэлтийн ажил 33 дугаар хорооны 8 хэсэгт 8 хог тээврийн автомашин 32 рейсээр 169,9 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэж байна.

 Цаашид хороодын айл өрхийн хог хаягдлыг сардаа 2 удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэхээр хог тээврийн байгууллагуудтай хамтран хуваарь гарган бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.