Нийлэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25, дүүргийн Засаг даргын А/33 тоот дугаар захирамжийн хэрэгжилтэд дүүргийн Засаг дарга, онцгой байдлыг газар, мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран хяналт тавьж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа үсчин, ломбард, нийтийн хоолны газар, жижиг худалдаа эрхлэгчид, банк, түргэн үйлчилгээний цэгүүдээр халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

 

 Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг Нийслэлийн Засаг дарга 2020.12.11-ний өдөр баталсан.

Тиймээс үе шаттайгаар нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриаллаа.

 

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа аж ахуйн нэгжүүд иргэдийн бүртгэл мэдээллийг дараах зааврын дагуу уншуулахыг зөвлөж байна.

Иргэн өөрийн утсан дахь ebarimt аппликейшны КОВИД-19 цэс рүү орж, QR код уншуулах хэсэг гарч ирэхэд байршуулсан тухайн байгууллагын кодыг уншуулна

Эсвэл тухайн байгууллагын үүрэг хүлээсэн ажилтан үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхний QR кодыг qr.ulaanbaatar.mn уншуулж, бүртгэлийг хийнэ

Зайлшгүй тохиолдолд ухаалаг гар утасгүй болон ebarimt аппликейшн ашигладаггүй иргэдийн бүртгэлийг цаасан хэлбэрээр бүртгэнэ.