Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт үсчин, гоо сайхан, хумс засалчдыг нэгдсэн шинжилгээнд хамруулах ажлыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг зохион байгууллаа.

 

Тодруулбал, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн ЗАА, ЗДТГ-ын ХХҮХэлтэс, ТНААХэлтэс, Сонгинохайрхан дүүргийн үсчин, гоо засалчдын холбоод хамтарсан 8 ажлын хэсэг гарч нийт хороодод хяналт тавьж ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд нийт 151 цэг салбарын 361 үсчин, 47 гоо сайханч, 103 хумс засалч бүртгэлтэй байдаг. Шинжилгээнд 9:00-14:00 цагийн хооронд нийт 141 цэг салбарын 358 үсчин , 37 гоо сайханч, 69 хумс засалч PCR шинжилгээнд 100 хувь хамрагдлаа. Харин үлдсэн 22 цэг салбарын 29 үсчин, 11 гоо сайханч, 42 хумс засалч нарын үйл ажиллагаа нь зогссон ажиллаагүй байдалтай байна.

Нийслэлийн ЗАА-ны Тохижилтын хэлтсийн дарга М.Гансэлэм 7 албан хаагчийн хамт дүүргийн шинжилгээний 6 цэгүүдэд хяналт тавьж ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дүүргийн 83-р сургууль дээр байрлах шинжилгээний цэг дээр ирж ажлын явцтай танилцав.