Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр иргэний танхимд цахимаар хуралдлаа.

 

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн удирдах ажилтнууд, цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн  төвийн дарга нар оролцож 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн  талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Хөл хорио суларсантай холбогдуулан иргэдийн дунд халдвар өндөр байна. Худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, үйлчилгээнд тавигдах тусгай шаардлагыг нарийвчлан тодорхой болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ХХҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс үүрэг болголоо.

Мөн Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний /аян, уралдаан/ зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг  Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллахыг ТНААХ, АБТТ, Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо.