Дүүргийн архивын Баримт бичиг нягтлан шалгах комиссын 2021 оны эхний хурал өнөөдөр боллоо. Хурлаар дүүргийн архивт энэ онд нөхөн бүрдүүлэлт хийх 101, 116, 158, 176 дугаар цэцэрлэгийн данс бүртгэлийг хэлэлцэв. Цэцэрлэгийн архивын ажлыг арга зүйч нар хавсран ажиллаж байгаа нь тэдэнд бэрхшээл учруулдаг байна. Иймээс тэд комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатарт хандан архив, албан хэрэг хөтлөлтийн тухай шинэ хуулиар байгууллага бүр архивын орон тооны ажилтантай байхаар хуульчилсан байна. Иймээс цэцэрлэг бүрийг орон тооны архивын ажилтантай болгох асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүсэв.

 

Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар “Хуулийн дагуу цэцэрлэгүүдийг орон тооны архивын ажилтантай болгох асуудлыг дүүргийн удирдлагаас холбогдох байгууллагад албан ёсоор тавьж шийдвэрлүүлнэ. Энэ асуудлыг шийдтэл хавсран гүйцэтгэж байгаа хүмүүст зохих нэмэгдлийг олгох нь зүйтэй” гэж хариулав.

Комиссын хурлын үеэр цэцэрлэгүүдийн данс бүртгэлтэй нэг бүрчлэн танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.

АРХИВЫН ТАСАГ

 

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх