Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор цасан дороос гарч буй ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлэх эрчимжүүлсэн ажил 7 дахь өдрөө үргэлжилж байна.

 

Өнөөдөр /2021.03.29/ Дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын 96, 97 дугаар гудамжны гуу жалганы 5200 м.кв талбайг Иргэдийн бүлгийн 18 ажилтан цэвэрлэж, 26.1 тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэж, иргэдийн ая тухтай цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа.

Мөн айл өрхийн хог хаягдлыг сардаа хоёр удаагийн давтамжтайгаар ачих ажлыг гуравдугаар сарын 02-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 2 дахь удаагийн ачилтыг хуваарийн дагуу тус хорооноос эхлүүлсэн. Хорооны иргэд цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх ажилд гар нэгдэн ажиллаж байна.