“Covid-19” халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд “Монгол Анагаах давс” ХХК-ийн хамт олон нэгдэж дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад өнөөдөр 250 ширхэг эко бүтээгдэхүүн хандивлалаа.

 

Тодруулбал, тус компани нь дүүргийн Жижиг дунд, үйлдвэрийг дэмжих төвтэй хамтын ажиллагааны хүрээнд “Хүслэн” брэндийн таван төрлийн ам, хамар зайлагч эко давсыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд хүлээлгэн өглөө.