“Эх орны өнцөг булан бүрт суугаа хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд үе үеийн эмч, анагаахын эрдэмтэн багш, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, ажилчид Та бүхэндээ “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ийн баярын мэндийг дэвшүүлье.

Дэлхийн нийтийг цочроосон халдварт коронавируст өвчинтэй тэмцээд аль хэдийн жил гаруйн хугацаа өнгөрчээ. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийлье.

#ТА_БҮХНИЙ_АРИУН_ҮЙЛС_НӨР_ИХ_ХӨДӨЛМӨРТ_ТАНЬ_УЛАМ_ИХ_АМЖИЛТ_ХҮСЬЕ.