“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо буюу "Ханын материал" орчимд 1100 айлын түрээсийн орон сууц барихаар төлөвлөсөн. Уг бүтээн байгуулалтын инженерийн шугам сүлжээг 2018-2019 онд хийж дуусгасан юм.

 

Эхний ээлжид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 9 давхар, 2 блок нийт 126 айлын түр суурьшуулах болон түрээсийн орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.

Өнөөдөр тус төслийн нэгж талбайд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон бусад албаныхан ажиллалаа.