Сонгинохайрхан дүүрэг  дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, “Дэлхийн – Зөн” ОУБ-тай   хамтран 4 дүгээр сарын 25-ны өдөр  21 дүгээр хороо  Жаргалант  тосгонд оршин  суух 60 эцэг эх, асран хамгаалагч  нарт  зориулсан  “Хүүхдийн   Ертөнц” сургалтыг   зохион   байгуулсан   юм.   Энэ сургалтаар “Хүүхэд гэж хэн бэ, тэдний санаа бодлыг хэрхэн хүлээж авах, хүүхдийн хүмүүжилд эцэг  эхийн  оролцох  үүрэг”   сэдвээр хичээл  орж  үзэл бодлыг нь сонсон, харилцан ярилцсан байна.  Сургалтын  үеэр цагдаагийн  байгууллагаас    “Хүүхдээс   үйлдэж  буй   гэмт   хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл бэлтгэн хүргэлээ.