Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болдог. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас 6 сарын 9-ний өдрөөс эхлэн зуслангийн 7 чиглэлд их багтаамжийн болон микро автобусуудыг явуулахаар төлөвлөөд байна. Их багтаамжийн автобусууд Гүнт-Жигжид- Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг- Тэнгис кино театр чиглэлүүдэд Долоон буудлаас  Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчилнэ. Зуслангийн автобусаар том хүн 600 төгрөгөөр, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль Сахиулахын Их сургуультай хамтран нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  “Аюулгүй, амгалан Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Аюулгүй, амгалан Улаанбаатар ба иргэдийн үүрэг, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний бага хурал 2 үе шаттай болсон бөгөөд хууль, эрх зүйн чиглэлээр ажилладаг албан хаагч, судлаач, оюутнууд оролцсон байна.

 

Эхний шатад 40 гаруй илтгэл хүлээн авснаас шүүгчид 15 илтгэлийг 2-р шатанд шалгаруулж өнөөдөр оролцогчид илтгэлээ танилцуулж, шилдгүүдийг шалгарууллаа. Оролцогчид Улаанбаатар хотын аюулгүй, амгалан байдлыг хангахад оршин суугчийн үүрэг оролцоо, Биологийн аюулгүй Улаанбаатар-Иргэдийн үүрэг оролцоо, Аюулгүй амгалан Улаанбаатар хот-төр, захиргааны байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа зэрэг сэдвийг онцлон олон шинэ санал, санаачилгыг дэвшүүлсэн юм. Эдгээр санал, санаачилгаас шилдгийг шалгаруулж, цаашид ажил болгож хэрэгжүүлэхээр зохион байгуулагчид холбогдох албаныханд зөвлөмж болгон хүргүүлсэн байна.

Эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүдээр

1-р байр ЭМШУИХ-ын судлаач Ц.Мөнхцэцэг
2-р байр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл
3-р байр Нийгмийн эрүүл мэндийн судлаач Ч.Чулуунбаатар

Оюутны ангилалд

1-р байр Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн оюутан М.Хатанзориг
2-р байр Хууль сахиулахын Их сургуулийн сонсогч М.Хүдэрхүү
3-р байр МУИС-ийн оюутан Э.Сундуй нар шалгарлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛ  /  2013 оны жилийн эцсийн байдлаар /

Та энд дарж үзнэ үү

Монгол улсын төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2013 оны 39 дүгээр тушаалыг үндэслэн дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл, дүүргийн 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 20,0 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй ажлыг гүйцэтгэхээр иргэдийн бүлгээ байгуулан Тамгын газарт хүсэлтээ ирүүлсэн 68 иргэдийн бүлгийг бүртгэн жагсаалт гаргав.

 

Д/д

Бүлгийн оноосон нэр

Бүлгийн гишүүдийн тоо

Хороо

 

  1.  

Хайрхан-2

14

25

 

  1.  

Хайрхан-25

6

25

 

  1.  

ШЦХотхон

8

20

 

  1.  

Дэвжих

5

5

 

  1.  

Итгэл

5

4

 

  1.  

Шинэ эко баялаг

10

10

 

  1.  

-

5

24

 

  1.  

Хайрхан-Уул

3

9

 

  1.  

Нарлаг

5

5

 

  1.  

Үлэмж

5

29

 

  1.  

Эвсэг

5

19

 

  1.  

Эрхэс

5

19

 

  1.  

Бат-Итгэл

5

19

 

  1.  

Бүтээлч

6

25

 

  1.  

Хурд

9

3

 

  1.  

Инжнааш

2

14

 

  1.  

Хөгжил бидний ирээдүй

3

7

 

  1.  

Шинэ технологи хөгжлийн эрин

5

7

 

  1.  

Бүтээлч-19

12

19

 

  1.  

Санаачлагч

6

2

 

  1.  

Арвин Үйлс

5

25

 

  1.  

Хөгжлийн зам

3

7

 

  1.  

Сансар

3

28

 

  1.  

Арвин залуус

5

30

 

  1.  

Хөгжил

5

19

 

  1.  

Чандмана Эрдэнэ

5

21

 

  1.  

Нахиа

5

21

 

  1.  

Гүний худаг

6

25

 

  1.  

Атгасан гар

5

10

 

  1.  

Гурван Эрдэнэ

3

3

 

  1.  

Учрал

5

7

 

  1.  

Эвсэг хөршүүд

5

7

 

  1.  

Бүтээлч

6

2

 

  1.  

Бид-3

3

3

 

  1.  

Ажилчин

5

22

 

  1.  

Хамтын хүч

6

2

 

  1.  

Алтанбагана

6

3

 

  1.  

Чанар

6

3

 

  1.  

Суварга-30

5

30

 

  1.  

Чанар-16

3

16

 

  1.  

Тахилт

6

22

 

  1.  

Шинэ бүлэг

6

22

 

  1.  

Тосгон

6

22

 

  1.  

Жаргал

5

27

 

  1.  

Есөн Эрдэнэ

4

8

 

  1.  

Баянхошуу

8

10

 

  1.  

Алтан тайж шаглаа

6

10

 

  1.  

Отгон-Угтах

6

10

 

  1.  

Тэргүүн тамир

5

4

 

  1.  

Прогресс

7

7

 

  1.  

Бүжин

5

4

 

  1.  

Хамтдаа

4

7

 

  1.  

Мандах

6

14

 

  1.  

Дэвшил

4

8

 

  1.  

Бүтээлч-25

4

25

 

  1.  

Эхлэл

8

11

 

  1.  

Ирээдүй

7

11

 

  1.  

Баянхошуу нуур

4

8

 

  1.  

Дэвжих-11

7

9

 

  1.  

Андууд

5

1

 

  1.  

Эрмэлзлэл

4

14

 

  1.  

Агьдуун

3

30

 

  1.  

Гэрэлт-Оюу

2

21

 

  1.  

Мандах нар

2

7

 

  1.  

Нахиа

9

14

 

  1.  

Итгэл сэтгэл

3

6

 

  1.  

Ундрах арвижих Буянт

7

26

 

  1.  

Лебирти

11

22

 

Нийт

 

 

 

 

4000 м /50-иас дээш, зөвхөн сонирхогчдын дунд/

Энэ зайд 50-иас дээш настай дотоод, гадаадын эр, эм, зөвхөн сонирхогчид оролцоно.

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос эхлэн 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал зохион байгуулна.

Бүртгэлд хувь хүн, гэр бүл, албан байгууллагаараа хамрагдаж болно.

 

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 2000 /хоёр мянга/ төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

4000 м /17 нас хүртэлх, зөвхөн сонирхогчдын дунд/

Энэ зайд 17  нас хүртэлх дотоод, гадаадын эр, эм зөвхөн сонирхогч хүүхэд залуучууд оролцоно.

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос эхлэн 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал зохион байгуулна.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 2000 /хоёр мянга/ төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

5000 м /36-49 насны, зөвхөн сонирхогчдын дунд/

Энэ зайд 36-49  настай дотоод, гадаадын эр, эм, зөвхөн сонирхогчид оролцоно.

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос эхлэн 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал зохион байгуулна.

Бүртгэлд хувь хүн, гэр бүл, албан байгууллагаараа хамрагдаж болно.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 2000 /хоёр мянга/ төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

8000 м /18-35 насны, зөвхөн сонирхогчдын дунд/

Энэ зайд 18-35  настай дотоод, гадаадын эр, эм, зөвхөн сонирхогчид оролцоно.

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос эхлэн 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал зохион байгуулна.

Бүртгэлд хувь хүн, гэр бүл, албан байгууллагаараа хамрагдаж болно.

 Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 /арван таван мянга/ төгрөг, гадаадын гүйгчдээс 35 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

21 км 975 м /18-аас дээш насны, зөвхөн тамирчдын дунд/

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол гадаад, дотоодын тамирчин бүтэн марафон буюу 21 км 975 м зайд уралдана. 

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 /арван таван мянга/ төгрөгийн бүртгэлийн хураамж авна. Гадаадын иргэн V/01-20-ны дотор 50 ам. доллар, V/21-VI/01-ний дотор 60 ам. доллар, VI/02-05-ны дотор 80 ам. долларын хураамж төлнө. 

Хураамжаа төлсөн гүйгчдийн бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно. 

Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг авах боломжгүй болно.

42 км 195 м /18-аас дээш насны зөвхөн тамирчдын дунд/

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол гадаад, дотоодын тамирчин бүтэн марафон буюу 42 км 195 м зайд уралдана.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 /арван таван мянга/ төгрөгийн бүртгэлийн хураамж авна. Гадаадын иргэн V/01-20-ны дотор 80 ам. доллар, V/21-VI/01-ний дотор 100 ам. доллар, VI/02-05-ны дотор 120 ам. долларын хураамж төлнө.

Хураамжаа төлсөн гүйгчдийн бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно.

Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг авах боломжгүй болно.

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг баярлууллаа. Засаг даргын Тамгын газар болон нийт 32 хорооны ажилтан албан хаагчдын хүүхдүүдийг хамруулсан Хүүхдийн баярын арга хэмжээ 5 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон юм. Баярын арга хэмжээг ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нээсэн бөгөөд Засаг даргын Улс төр, олон нийтийн асуудал хариуцсан зөвлөх М.Мөнхжаргал, Тамгын газрын хэлтсийн дарга нарын удирдлагууд оролцсон юм.

 

Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд тэмдэглэж, хүүхэд бүрийн бэлэг дотор паркийн 3 тоглоом дээр тоглох Fun багцын билет байсан нь ажилтан албан хаагчдын талархлыг хүлээлээ. Албан хаагчдын хүүхдүүд дунд авьяаслаг нь олон. Тухайлбал  Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргилын охин Б.Дуламсүрэн, Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Алтаннавчийн охин Б.Эмүжин, 20 дугаар хорооны Нийгмийн ажилтан Х.Энхтайваны охин О.Анударь нарын авьяастай хүүхдүүд маань урлагийн тоглолт үзүүлж сонирхуулсан нь баяр дээр баяр нэмсэн юм. Мөн багачуудынхаа дунд хөгжөөнт тэмцээн уралдаануудыг зохион явуулж, шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Ийнхүү дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын ажилтан, албан хаагчид нэг өдрийг хамт олон, хүүхдүүд, гэр бүлийнхээ хамт баярлан өнгөрүүллээ.

Энхрий үрсийн инээх дуу, өхөөрдөм үйлдлүүд амьдралд гэрэл гэгээ нэмдэг. Жилийн хамгийн сайхан улирал зуны улирал 6 дугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраар эхэлдэг нь мөн таатай тохиол билээ. Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэн мэндчилж зуны амралтаа сайхан өнгөрүүлэхийг хүсье. Сайхан баярлаарай.

Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн захиргаанаас хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэх “АВЬЯАС” хөтөлбөрийн тайлан тоглолтыг  05 дугаар сарын 29-ний өдөр МҮЭСТО-д зохион байгууллаа. “Авьяаслаг ирээдүйчүүд” тоглолтыг 900 орчим хүн үзэж сонирхож,  200 гаруй хүүхэд сурсан мэдсэнээ эцэг эхчүүд, багш нартаа тайлагнасан сайхан арга хэмжээ боллоо.

 

 

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Боловсролын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга  Б.Насанбаяр болон бусад албаны хүмүүс 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Ирээдүй” цогцолборын 2 дугаар бага сургуулийн Б.Уянга багштай 3б,  Б.Будцэцэг багштай 4а ангийн нээлттэй хичээлд суулаа. Боловсролын шинэ стандартаар хичээллэж буй хүүхэд багачууд Ёс зүйн хичээлээрээ  анги танхимыг нь үргэлж цэвэр байлгаж, ая тухтай орчинд сурч боловсрох нөхцлийг нь бүрдүүлж өгдөг үйлчлэгч эгчдээ “Талархал”-ын сэтгэлээ илэрхийлж,  өөөрсдийн гараар урласан гарын бэлгийг гардуулж, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулсан “Жаргалтай хүүхэд нас” тоглолтыг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Үндэсний цирктэй хамтран зохион байгууллаа. Хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, баярын мэндчилгээ дэвшүүлэн Монголын үндэсний циркийн тоглолтыг үзүүллээ.

            Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны  5000 гаруй хүүхэд багачууд хамрагдлаа.

 

Цэцгийн баглаа тэвэрсэн хүүхдүүд инээж байна

Цэцгээ дагуулж хөтөлсөн ээжүүд баясаж байна

Цэцгийн дэлбээ цоморлигоо дэлгэн инээмсэглэж байна

Цэцэгт зуны гурван сар “Хүүхдийн баяр”-аар эхэлж байна.