Хороодын зохион байгуулагч,нийгмийн ажилтнууд Өргөдөл гомдлын тайлан бичих загварыг эндээс татаж авна уу.

Өргөдөл гомдлын 4-дүгээр улиралын тайлангаа энэхүү загварын дагуу хийж 2013.12.23 ний дотор Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албанд яаралтай илгээнэ үү.

Өргөдөл гомдлын тайлан бичих загварыг  эндээс татаж авна уу.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 331 дугаар захирамжийн хүрээнд 2013 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд явагдсан “Иргэдийн спортын II их наадам”-ыг хэрхэн зохион байгуулсан, тэмцээний зохион байгуулалтад гарсан амжилт ололт, алдаа дутагдлын талаар өнөөдөр Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү танилцууллаа. Хороодын Засаг даргын шуурхай хурал дээр танилцуулсан тус мэдээллийн үеэр ирэх онд зохион байгуулах “Иргэдийн спортын II их наадам”-д иргэдийг идэвхтэй оролцуулахад хороодын Засаг дарга нарын үүрэг оролцоо их байгааг хэлсэн юм. Мөн энэ үеэр тус байгууллагаас зохион байгуулж буй спортын арга хэмжээны талаар мэдээлэл хийж үйл ажиллагаагаа сурталчилав.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн төрд олон жил ажилласан нэгэн ахмадад өнөөдөр гэр гардуулав. 1975 оноос хорооны орон тооны бус даргаас эхлэн төрд ажиллаж гавьяаныхаа амралтад суусан 25 дугаар хорооны иргэн С.Цэнд-Аюушийн байшин 11 дүгээр сарын 24-ний өдөр галд шатсан учраас тэрээр дүүргийн Засаг дарга М.Чинболдод орох оронтой болгож өгөх өргөдлийг гаргасан байна. Өвлийн хүйтэнд хоёр өрхийн 13 ам бүл гэр оронгүй болсон учраас ийнхүү дүүргийн Засаг дарга тэдний гэр бүлд өргөө цагаан гэр гардуулж, насаараа дүүргийнхээ иргэдийн сайн сайхны төлөө зүтгэсэн С.Цэнд-Аюушт урт удаан наслахыг ерөөсөн юм

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан энэ XII сарын 06-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцсэний дотор дүүргийн 2013 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг дүгнэж, 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтыг хэлэлцэн баталсан юм.

2013 онд дүүргийн Засаг даргаас 2013-2016 оны  Үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 үндсэн зорилгод тулгуурласан 228 ажлыг Эдийн засаг, нийгмийн зорилтдоо тусган ажилласан.  Тусгагдсан ажлуудаас 101 ажил бүрэн биелж, 64 ажил  90%, 29 ажил 70%, 15 ажил 50%-ийн явцтай байгаа бөгөөд нийт биелэлт 87,8%-тай байна.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид энэхүү 2013 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг хэлэлцэж, үнэлээд  “Хангалттай” хэмээн дүгнэлээ.

 

Мөн ирэх онд хийх ажлаа төлөвлөн 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтоо боловсруулсаныг төлөөлөгчид хэлэлцэн баталлаа. 2014 онд дүүргийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэргийг багтаасан зорилгын хүрээнд 242 ажил хийхээр төлөвлөж байна.  Үүнээс онцлон дурьдвал:

Дүүргийн нутаг дэвсгэр 361-ийн гармын орчимд “Жижиг дунд үйлдвэрийн парк” барих ажлыг хийхээр төлөвлөн судалж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэмт хэрэг ихээр гардаг гэр хорооллыг хяналтын камерын системд хамруулахаар төлөвлөсөн. Энэхүү ажил хийгдсэнээр дүүргийн нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай  болох юм. 

 “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал ,шийдвэрлэх арга зам, үйл ажиллагааны шинэчлэл” сэдэвт зөвлөгөөн  өнгөрсөн Ням гаригт буюу 12 дугаар сарын 15-ны өдөр болж өнгөрлөө.

Зөвлөгөөнийг  Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, өвчлөл нас баралтыг бууруулах, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэгээс хамтран зохион байгууллаа.

 

Сонгинохайрхан дүүргийн хувьд 300 шахам мянган хүн амтай том айл. Амьжиргааны түвшин доогуур өрх айл олонтой. Дүүргийн хүн амын ихэнх нь гэр хороололд амьдардаг. Энэ хэрээрээ өвчлөл, нас баралт, эндэгдэлийн хувь өндөр гардаг. Өнгөрсөн 11 дүгээр сард Эрүүл аюулгүй байдлын индекс гаргахад олон үзүүлэлтээр улаан буюу МУУ  гарсан. Дүүргийн хүн ам  жил бүр өсч, хүн амын бүтцийн ихэнх хувийг  ядуу эмзэг бүлгийн болон шилжин суурьшигчид эзэлж, өвчлөл, нас баралт, ялангуяа ядуурал ажилгүйдлээс шалтгаалсан архидалт түүний улмаас үүсэх хүндрэл, жирэмслэлт төрөлттэй холбоотой эндэгдэл ихэсч, хүүхдийн өвчлөл нас баралт жил бүр нэмэгдэж байгаа. Иймээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлага зүй ёсоор гарсан юм.

Зөвлөгөөнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчид, НИТХ-ын төлөөлөгчид, ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга болон удирдлагууд, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагууд, иргэд оролцон илтгэл тавьж санал санаачлага, хүсэлтээ илэрхийлж чөлөөтэй ярилцлаа. Дүүргийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, үнэлэлт өгөн, сайжруулах арга замуудыг ярилцсан үр дүнтэй зөвлөгөөн болсон хэмээн дүгнэж байна.

Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга М.Чинболд хэлсэн үгэндээ:

 -Энэхүү зөвлөгөөнөөр гарах бодлого, эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан санал зэргийг хүлээн авч дүүргийн Засаг даргын эрх хэмжээ, хөрөнгө санхүүгийн хүрээнд шийдвэрлэж, санал санаачлагаа дээд байгууллагуудад уламжилж хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлсэн. Мөн ирэх жил дүүргийн 5 эмчийг мэрэгжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад хамруулна гэдгээ хэллээ.

Зөвлөгөөнөөс оролцогчид болон, олон нийтэд хандаж Уриалга гаргасан. Уриалгыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

УРИАЛГА

Зөвлөгөөнд оролцогсод:

  • Улсын их хурлын гишүүд, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд.
  • СХД-ийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох мэргэжилтнүүд.
  • СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл болон Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд
  • Хороодын засаг дарга нар, сургууль цэцэрлэгийн төлөөлөгчид, Төрийн бус байгууллагын төлөөлөгчид.

 

Тус зөвлөгөөнөөр дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцээд зөвлөгөөнд оролцогч байгууллагууд болон иргэд, олон нийтэд энэхүү УРИАЛГА-ыг гаргаж байна.

Нэг.  УИХ-ын гишүүдэд:

1. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ний 6%-д хүргэх тал дээр  анхаарч өсгөх

2. Төрийн үйлчилгээний албаны цалингийн сүлжээнээс эрүүл мэндийн салбарын сүлжээг салган өсгөх.

3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг нэн яаралтай баталж Эрүүл мэндийн  даатгалын байгууллагыг бие даалгах.

Хоёр. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газарт:

  1. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг бий    болгох, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах.
  2. Дүүргийн эмнэлэгүүдийн хүний нөөцийг бэлтгэх, хангах, сургахад онцгой анхаарсан бодлого гаргах.
  3.   “Жишиг эмнэлэг” барих барилгын ажлыг   2014 онд эхлүүлэх.
  4. Баянгол дүүргийн хүүхдийг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг харьяа дүүрэгт шилжүүлэх.
  5. Олон улсын жишигт хүрсэн яаралтай тусламжийн төв байгуулах ажлыг эхлүүлэх.
  6. Эрүүл мэндийн даатгалын сангаас архинд донтох өвчний оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, хурдавчилсан оношлуурын зардлыг санхүүжүүлдэг болгох.
  7. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх.
  8. Шинээр байгуулагдсан Салбар өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах.

Гурав. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал, Засаг даргад:

  1. Эрүүл мэндийн боловсрол олгох дүүргийн дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
  2. Эрүүл ажлын байр дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
  3. Эрүүл иргэн дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
  4.  “Архигүй- Баасан гариг” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх.
  5. Хороо бүрт “АА” бүлэг байгуулан, үр дүнгээ тооцсон байх.
  6. Хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, гадаадад дадлага туршлага эзэмшихэд дэмжлэг үзүүлэх.
  7. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдад зориулсан орон сууцыг барих.
  8. Орон сууцны 8% зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийг 20%-аас доош болгож  100 ажилтаныг хамруулах.
  9. Хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын ажил дүгнэх үзүүлэлтэнд тухайн хорооны нийгмийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг холбогдох эрүүл мэндийн байгууллагын баталгаажсан статистик тоон үзүүлэлтэнд тулгуурлан дүгнэж, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд оролцуулах.
  10. Сайн  дурын идэвхтэнийг урамшуулдаг механизмыг үүсгэн бага зардлаар зорилтот бүлгийн хүн амын эмгэгийг хялбар  илрүүлэх боломжийг бүрдүүлэх.

Дөрөв. Дүүргийн  эрүүл мэндийн байгууллагуудад  уриалга гаргах нь

  1. "Эрүүл мэндийн боловсрол олгох", "Эрүүл орчин бий болгох", “Эрүүл ажлын байр“, "Эрүүл иргэн" дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд манлайлан  оролцох.
  2. Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд “ Сэтгэл шингэсэн 8 үйлчилгээ”-г хэвшүүлсэн дүүрэг болгох.
  3. Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдох эндэгдлийн шалтгаан болох халдварт бус өвчний хөтөлбөрийг үлгэр жишээ хэрэгжүүлэх.
  4. Нийтийн биеийн тамир,чийрэгжүүлэлтийн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хүн амыг манлайлан “ Хөдөлгөөн- эрүүл мэнд” сэдэвт тэмцээн, өдөрлөгүүдийг улирал бүр зохион байгуулах.
  5.  Эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч нар судалгаа шинжилгээний ажил хийж, үйл ажиллагаандаа тусган ажиллах.
  6. Хүн амд үзүүлэж байгаа анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд дотоод нөөцөө ашиглан оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах.
  7. Бүх шатандаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлж    Эрүүл иргэнтэй Эрүүл дүүрэг болгоход манлайлан оролцох.

Тав. Дүүргийн иргэд, олон нийтэд:

  1. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын “ Эрүүл иргэн-Эрүүл дүүрэг” болох хөдөлгөөнд иргэд идэвх санаачлагатай оролцох.
  2. Дүүргээс өрнүүлэж байгаа “ Архигүй-Баасан гариг” хөдөлгөөнд идэвхтэй оролцох.
  3. Эрүүл аж төрөх дадал хэвшилтэй болох, эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэхэд суралцах.
  4.  “Хөдөлгөөн-эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд дасгал хөдөлгөөний  бүлгэмийг хороо бүрт үүсгэн байгуулаж,тогтмол үйл ажиллагаатай болох.
  5. Эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулаж байгаа сургалт, өдөрлөг, тэмцээнд идэвхтэй оролцох.
  6.  “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн” болох хөдөлгөөнд идэвхтэй оролцох.
  7. Өвчилсөн хойноо биш өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх.

2013 оны 12 дугаар сарын 15
Улаанбаатар хот

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор байгууллага аж ахуйн нэгжүүдэд 50 метр хүртэлх талбайг тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ хамгаалалтыг сайжруулах үүрэгтэй юм. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хотынхоо тохижилтод хувь нэмрээ оруулж, шинэ жилийн баярын өмнө орчноо үлгэр жишээ чимэглэж тохижуулсан байгууллагуудыг шалгаруулж олон нийтэд сурталчилаж байна. 2013 оны 12 сарын 15-ны байдлаар нийслэлийн төвийн 6 дүүргийн 20 гаруй аж ахуйн нэгжүүдийг гоёмсог чимэглэл, тохижилттой аж ахуйн нэгжээр шалгаруулжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн нэрсийг доорхи хүснэгтээс харна уу гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
Дүүрэг
 
Байгууллага
1.      Чингэлтэй Их дэлгүүр
2.        Берлинбургер
3.      Сонгинохайрхан Талх чихэр
4.      Сүхбаатар Баянгол ЗБ
5.        Шангрила
6.        Континтал ЗБ
7.        Тэнгэрийн цаг скай плаза
8.        Хүүхдийн Парк
9.        МСИЭС ЭЛектроникс
10.     Модерн Номадс
11.   Хан-уул   Апу ххк   
12.   Баянгол БСБ Меро сторе
13.     хүүхдийн их дэлгүүр
14.   Баянзүрх Хэрлэн  ресторан
15.     Хан палас 
16.     Жуков худалдааны төв
17.     Хатан булаг цэцэрлэг
18.     Royol irish pub
19.     Эрхүүгийн амралтын төв
20.     Баянзүрх төв
21.     Оранж хүнсний дэлгүүр
22.     Аз-Жин хүүхдийн дэлггүр

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран 700 өрхийн амжиргааг дээшлүүлэх “Төгсөлтийн аргачлал - 36” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Соёмбо” кино театрт болж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд,  Засаг даргын орлогч Н.Ганаа, Ц.Төрхүү, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун болон албаны хүмүүс оролцлоо.  

 

“Төгсөлтийн аргачлал-36” төслийг 3 жилийн хугацаатайгаар Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу бүсийн 16 хорооны амжиргааны түвшин доогуур 700 өрхийг сонгон авч хэрэгжүүлэх бөгөөд нийгэмд бие даан амьдрах итгэл үнэмшилтэй өрх гэр бүлийг нэмэгдүүлэх, баг бүлгийн зохион байгуулалтанд оруулах, одоо хийж байгаа ажил дээр нь тулгуурлан  чадваржуулах, сонгогдсон өрхүүдтэйгээ ядуурлын түвшингээс дундаж түвшинд гаргахад төслийн гол зорилго оршиж байна.

Уг төслийг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс албадууд, хорооны Засаг даргын зөвлөл, эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн ажилтан албан хаагч зэрэг өргөн хүрээтэй бүрэлдэхүүн оролцох юм.

 

Энхүү судалгааны ажилыг 12 дугаар сарын 16ны  12цагаас өмнө яаралтай НХХэлтэст авчирч өгнө үү.

 

Монголын “Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ээс “Залуучуудын үе тэнгийн боловсролыг дэмжих” 10 хоногийн аяныг зохион байгуулсан. Энэхүү аяны хүрээнд дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв тус нийгэмлэгтэй хамтран олон арга хэмжээ зохион байгуулж дүүргийн Ерөнхий боловсролын 6 сургуулийн 50 сурагчаас гадна бусад дүүргийн 700 гаруй сурагч хамрагдлаа.

Сурагчид 11 дүгээр сарын 29-ний өдөр Хүүхдийн ордонд “Залуучуудын үе тэнгийн боловсролыг дэмжих” аяны нээлт, 12 дугаар сарын 1-нд зохион байгуулсан ДОХ-той тэмцэх аянд дуу хоолойгоо нэгтгэн оролцлоо. Мөн энэ үеэр “Амь, амьдралын үнэ” драмын жүжгийг үзэж сонирхон идэвхтэй оролцжээ. 

 

Дүүргийн Засаг даргын 450 тоот захирамжаар Засаг даргын орлогч Ц.Төрхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” автовокзалд хяналт шалгалт явуулж эхэллээ. Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн тус ажлын хэсэг Драгон автовакзолын эргэн тойронд үйлдэгдэж байгаа хулгай дээрэм, гэмт хэрэг, гар дээрх бэлэн хоол, хүнсний худалдаа, чихэр жимс, тамхи, ан амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүний ил болон далд хэлбэрийн наймааг илрүүлэн таслан зогсоох зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын 18-наас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хяналт шалгалт хийж байна.