ДААТГАЛЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

 

Засгийн  газраас  2014  оныг  Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Олон улсын  гэр  бүлийн өдрийг угтаж Өнөр бүсийн 8 хорооны иргэдийн дунд  “Аз жаргалтай гэр бүл, түүний сэтгэл  зүй,  ёс  зүйн  төлөвшил”  сэдэвт  өдөрлөгийг  5  дугаар  сарын  9-ний өдөр  зохион  байгууллаа.   СХД-12 дугаар хороонд зохион байгуулж, шинээр  гэр  бүлээ  бүртгүүлсэн хосод гэрлэлтийн  гэрчилгээг ёслол төгөлдөр гардуулах арга хэмжээг тус тус зохион байгуулсан юм.

 

Өдөрлөгийн  үеэр  Амьдрах  ухаан  сэтгэлзүйн  “Энерги-Ариусахуй” төвийн тэргүүн, сэтгэл зүйн зөвлөх багш,  гэр бүл  судлаач,  сэтгэл зүйч  Ц.Оюунбадам  хүрэлцэн  ирж  Монгол  гэр бүлийн аз жаргал, гэр бүлийн төлөвшил, гэр бүлийн харилцааны үнэ  цэнийн  талаар  лекц уншсан юм. Мөн гэр бүл болж буй хос  СХД-ийн  16-р хорооны  иргэн  Б.Өсөхжаргал,  Б.Номин-Эрдэнэ  нарт  гэрлэлтийн  баталгааг  нь ёслол төгөлдөр олгож, СХД-ийн Бүртгэлийн хэлтсээс дурсгалын зүйл гардуулан өглөө.    
 

Нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласаны төлбөр хураах ажил өрнөж байгаа билээ. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, Улаанбаатар банкнаас хамтран явуулын нэг цэгийн үйлчилгээг хороодод байрлуулан  иргэдэд үйлчлэх гэж байна. Энэ ажилдаа даатгалын байгууллагуудыг мөн хамруулах юм байна.

 

Авто машинтай хүн бүр АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласаны төлбөр гэсэн 3 төрлийн татварыг заавал төлөх ёстой байдаг. Иргэдийг эдгээр татваруудаа нэг дор буюу хороон дээрээ очиж төлөх боломж олгож байгаа юм.

Явуулын нэг цэгийн үйлчилгээ 5 дугаар сарын 10-14-ний хооронд дүүргийн 14 дүгээр хороо, 15, 16-ны өдөр 8 дугаар хороо, 17, 18-ны өдөр 4 дүгээр хороо, 19, 20-ны өдөр 5 дугаар хорооны байранд 09:00-19:00 цагийн хооронд ажиллана.

Хороодын албан хаагчид иргэдийнхээ дунд энэхүү ажлын талаар мэдээллэх, хамтарч ажиллах, долоо хоног бүр мэдээгээ өгөх үүрэг хүлээж байгаа юм.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д “Чанартай хөрөнгө оруулалт ба олон нийтийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зохион байгууллаа. Уг зөвлөгөөн нь худалдан авах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн худалдан авалтанд иргэний хяналтыг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг чанартай, үр өгөөжтэй, илүү нээлттэй, ил тод байлгах зорилготой юм.

 

Зөвлөгөөний  үеэр оролцогчид буюу дүүргийн ЗДТГ,  ХАА-ы удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, иргэд, иргэдийн бүлгүүд хамтран орон нутгийн хэмжээнд бизнесийн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгоход тулгамдаж буй асуудлыг тодорхойлон бодлого, шийдвэр гаргахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний саналыг тусгах байнгын механизмыг бүрдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэхээр болжээ.

Дашрамд дурьдахад 20 сая хүртэлх төгрөгийн батлагдсан төсөвтэй ажлыг иргэдийн бүлгүүдээр гүйцэтгүүлж болохоор хуульд заасан байдаг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст дүүргийн хэмжээний худалдан авах ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэдийн бүлгүүдийг бүртгэж байгаа юм.

Хаврын хаварт оюутан, сурагчдын сэтгэл догдлон хүлээдэг баяр болдог нь хонхны баяр юм. Бага зэргийн цас бороо холилдон орсон хаврын энэ өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын эрдмийн баярууд ар араасаа болсоор байна.

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдөр тус дүүргийн Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургууль, 107 дугаар сургуулийн  эрдмийн баяр болсон бөгөөд баярын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Чинболд хүрэлцэн ирж оролцлоо.

 

Засаг дарга 11 дүгээр ангиа төгсөн амьдралын алтан босгыг алхаж байгаа хүүдүүддээ их сургуульд элсэн орох шалгалтаа амжилттай  өгч, хүссэн мэргэжилээ эзэмшин, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн, дэлхийн тавцанд улсынхаа нэрийг цуурайтуулсан Монгол хүн болж төлөвшихийг хүсэн ерөөсөн юм.

Монгол  Улсын  Засгийн  газрын “Ажилтай орлоготой  Монгол хүн”  үндэсний  хөтөлбөрийн хүрээнд хүн амын  хөдөлмөр  эрхлэлтийг  нэмэгдүүлэх,  ажилгүйдлийг  бууруулах,  ажиллах хүчийг нэмэгдүүлж, иргэдийг байнгын ажлын байртай болгох зорилгоор 5 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн 3, 23 дугаар хорооны байранд  Хөдөлгөөнт  биржийг ажиллууллаа. Хөдөлгөөнт биржээрээ  дээрх  хороодын  ажилгүй,  ажил идэвхтэй хайж буй иргэдэд Хөдөлмөрийн тухай хууль,  Хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжих  тухай  хуулиудыг сурталчилж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх, хөдөлмөр  эрхлэлтийн  хөтөлбөрүүдийг танилцуулж, холбогдох гарын авлагыг тараасан юм. 

 

Мөн  19  шинэ  ажлын  байр,  17 иргэнийг  идэвхтэй ажил  хайгчаар  бүртгэж,  чөлөөтэй  ажлын байранд зуучлалын үйлчилгээ үзүүллээ. Тус үйл ажиллагаанд  “Самдонг” сургалтын төв,  “Болортунгалаг сарьдаг” ХХК  зэрэг  байгууллагууд хамтран  ажилласан юм.  Мөн энэ үеэр 3 дугаар хорооны иргэн н.Бүтэнбаяр /үндэсний дээл хувцас /, н.Цолмон / савхин бэлэг  дурсгалын зүйл/  нар өөрсдийн  бүтээлээрээ  үзэсгэлэн гаргалаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа болон бусад албаны хүмүүсийн хамтаар дүүргийн  Нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцлаа.

 Энэхүү уулзалтаар тус эмнэлгийн зүгээс 4 асуудал,  үүнээс нэн яаралтай 2 асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу эмнэлэгийн баруун талаар орж гарах гарцыг нээж өгөх,  100 м газрын магистрал шугамыг  шинэчлэхэд  нийт 22 сая төгрөг дүүргийн төсөвт суулган шийдвэрлэхээр боллоо.

 

Мөн уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд эмч, ажилчдын санаа бодлыг сонсож нийгмийн асуудал шийдвэрлүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд явах зэрэгт  дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтэс, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдтэй хамтран “Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Сургалтад дүүргийн хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, хороодын Засаг дарга нар, нутгийн захиргааны байгууллагуудын төлөөллүүд хамрагдаж байгаа бөгөөд эрх зүйн шинэчлэл, шинээр батлагдсан Цагдаагийн албаны хуулийн хүрээнд төрийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ.

 

ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун энэхүү сургалтын нээсэн бөгөөд цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдийн дарга Д.Батсуур, Т.Бакыт, О.Болдсайхан нар “Цагдаагийн албаны хууль”-ийн үзэл баримтлал, үндсэн ойлголт,  уг хуулийн хүрээнд төрийн байгууллагуудийн хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавьцгаалаа.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ АЖИЛД САЙН АЖИЛЛАСАН ХОРООДОД ОЛГОХ ШАГНАЛЫН БОЛЗОЛ

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Жаргалсайхан нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээ нь дүүргийн хэмжээнд нийгмийн түншлэлийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх, шинээр батлагдан хэрэгжиж буй хууль тогтоомжийг сурталчилах, хэрэгжүүлэх, ажиллагдсадын эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр нийгмийн асуудлаар хамтран ажиллах зорилготой юм.

 

Гэрээнд хоёр тал Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сурталчилах, ажилтан албан хаагчдыг эрх ашгаа хамгаалах талаар мэдлэг олгох сургалтын үе шаттайгаар зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгажээ.

Хамтран ажиллах энэхүү гэрээг нэг жилийн хугцаатай байгуулсан бөгөөд хоёр тал ирэх жил хэлэлцэн дүгнэж дахин гэрээ байгуулах юм.