Монгол улсын төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2013 оны 39 дүгээр тушаалыг үндэслэн дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл, дүүргийн 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 20,0 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй ажлыг гүйцэтгэхээр иргэдийн бүлгээ байгуулан Тамгын газарт хүсэлтээ ирүүлсэн 77 иргэдийн бүлгийг бүртгэн жагсаалт гаргав.

 

Д/д

Бүлгийн оноосон нэр

Бүлгийн гишүүдийн тоо

Хороо

 

  1.  

Хайрхан-2

14

25

 

  1.  

Хайрхан-25

6

25

 

  1.  

ШЦХотхон

8

20

 

  1.  

Дэвжих

5

5

 

  1.  

Итгэл

5

4

 

  1.  

Шинэ эко баялаг

10

10

 

  1.  

-

5

24

 

  1.  

Хайрхан-Уул

3

9

 

  1.  

Нарлаг

5

5

 

  1.  

Үлэмж

5

29

 

  1.  

Эвсэг

5

19

 

  1.  

Эрхэс

5

19

 

  1.  

Бат-Итгэл

5

19

 

  1.  

Бүтээлч

6

25

 

  1.  

Хурд

9

3

 

  1.  

Инжнааш

2

14

 

  1.  

Хөгжил бидний ирээдүй

3

7

 

  1.  

Шинэ технологи хөгжлийн эрин

5

7

 

  1.  

Бүтээлч-19

12

19

 

  1.  

Санаачлагч

6

2

 

  1.  

Арвин Үйлс

5

25

 

  1.  

Хөгжлийн зам

3

7

 

  1.  

Сансар

3

28

 

  1.  

Арвин залуус

5

30

 

  1.  

Хөгжил

5

19

 

  1.  

Чандмана Эрдэнэ

5

21

 

  1.  

Нахиа

5

21

 

  1.  

Гүний худаг

6

25

 

  1.  

Атгасан гар

5

10

 

  1.  

Гурван Эрдэнэ

3

3

 

  1.  

Учрал

5

7

 

  1.  

Эвсэг хөршүүд

5

7

 

  1.  

Бүтээлч

6

2

 

  1.  

Бид-3

3

3

 

  1.  

Ажилчин

5

22

 

  1.  

Хамтын хүч

6

2

 

  1.  

Алтанбагана

6

3

 

  1.  

Чанар

6

3

 

  1.  

Суварга-30

5

30

 

  1.  

Чанар-16

3

16

 

  1.  

Тахилт

6

22

 

  1.  

Шинэ бүлэг

6

22

 

  1.  

Тосгон

6

22

 

  1.  

Жаргал

5

27

 

  1.  

Есөн Эрдэнэ

4

18

 

  1.  

Баянхошуу

8

10

 

  1.  

Алтан тайж шаглаа

6

10

 

  1.  

Отгон-Угтах

6

10

 

  1.  

Тэргүүн тамир

5

4

 

  1.  

Прогресс

7

7

 

  1.  

Бүжин

5

4

 

  1.  

Хамтдаа

4

7

 

  1.  

Мандах

6

14

 

  1.  

Дэвшил

4

8

 

  1.  

Бүтээлч-25

4

25

 

  1.  

Эхлэл

8

11

 

  1.  

Ирээдүй

7

11

 

  1.  

Баянхошуу нуур

4

8

 

  1.  

Дэвжих-11

7

9

 

  1.  

Андууд

5

1

 

  1.  

Эрмэлзлэл

4

14

 

  1.  

Агьдуун

3

30

 

  1.  

Гэрэлт-Оюу

2

21

 

  1.  

Мандах нар

2

7

 

  1.  

Нахиа

9

14

 

  1.  

Итгэл сэтгэл

3

6

 

  1.  

Ундрах арвижих Буянт

7

26

 

  1.  

Лебирти

11

22

 

  1.  

Далай

6

21

 

  1.  

Барилгачин

5

9

 

  1.  

Манлай

6

21

 

  1.  

Ногоон төгөл

10

4

 

  1.  

Нөхөрсөг

13

19

 

  1.  

СХ бүлэг

5

2

 

  1.  

Хөхий элч

4

22

 

  1.  

Баянхөхий

4

22

 

  1.  

Баянхайрхан

4

22

 

Нийт

 

 

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороодын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын гол сэдэв нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд  эдгээр хороодын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулахаар төлөвлөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан билээ.

 

Уулзалтаар дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, цаашид авах арга хэмжээ, мөн Улаанбаатар хотын тээврийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг дарга иргэдэд танилцуулга хийсэн юм. Түүнчлэн дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нар уулзалтад оролцож дүүргийн зүгээс хийгдэж байгаа ажлын талаар танилцуулаа.

Энэхүү уулзалтад мөн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болох Л.Эрдэнэчимэг, Д.Сумьяабазар нар хүрэлцэн ирсэн. Дүүрэг, Нийслэл, УИХ-ын төлөөлөгчид ийнхүү хамтран иргэдтэйгээ уулзах нь ховор. Иргэд үүнийг ихэд сайшаан хүлээн авч хөтөлбөрийн хүрээнд болон бусад асуудлаар өөрсдийн санал, хүсэлтээ илэрхийллээ.

“Баянхошуу дэд төв” нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр байгуулагдах бөгөөд нийт 200 орчим мянган хүн амтай, дэд бүтцийг нь шийдэн дахин төлөвлөсөн Улаанбаатар хотын томоохон  дэд төв болох юм.

Хороодын зохион байгуулагч,нийгмийн ажилтнууд Өргөдөл гомдлын тайлан бичих загварыг эндээс татаж авна уу.

Өргөдөл гомдлын 2 дугаар улиралын тайлангаа энэхүү загварын дагуу хийж 2014.06.23 ний дотор Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албанд яаралтай илгээнэ үү.

Өргөдөл гомдлын тайлан бичих загварыг  эндээс татаж авна уу.

Нийслэлийн Ахмадын хорооноос  9 дүүргийн Ахмадын хороодын туршлага солилцох зөвлөгөөнийг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа. Тус дүүргийн 18 дугаар хорооны байранд болсон уг зөвлөгөөнд Ш.Сандуйжав даргатай Сонгинохайрхан дүүргийн Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудыг хэрхэн ажлын байртай болгож байгаа, тэднийхээ амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байгаагаа бусад дүүргийнхэндээ туршлага болгон танилцууллаа.

 

Мөн тус дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны Ахмадын зөвлөлийн ажил байдалтай газар дээр нь очиж танилцан нийслэлийн хэмжээнд дээгүүрт орох тэргүүн туршлагыг нь 9 дүүргийн Ахмадын хорооныхон судаллаа. Энэхүү зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч нар оролцжээ.

Улс орныхоо хөгжил дэвшлийг өөрсдийн гараар бүтээлцсэн ахмадуудын маань мэдлэг, амьдралын туршлага, нийгэм дэхь оролцоо одоо ч хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн Ахмадын хороо дүүргийнхээ болон нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд саяхны жишээг дурьдахад Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Хотын соёл” төслийн “Хотын соёлд-Ахмадын оролцоо” арга хэмжээг зохион байгуулан дүүргийнхээ хэмжээний ногоон байгууламжийн арчилгаа, тордолтыг хариуцан хороодын ахмадын зөвлөлүүдийнхээ дунд болзолт уралдаан зарлаад байгаа билээ. 

Дашрамд дурьдахад Сонгинохайрхан дүүрэг 20 мянган ахмадтай юм.

Нийслэлийн 152 хорооны  Засаг дарга нарт зориулан өнөөдөр НЗДТГ-аас “Ухаалаг төр, нутгийн захиргаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” хөтөлбөрийг нийслэл дэмжин ажиллаж, “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг НИТХ-аас баталсан юм. Энэхүү  хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчилөн иргэдэд ойртуулах зорилт тавин, засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороодын үйл ажиллагааг сайжруулан, хороо нь иргэддээ, дүүрэг нь хороондоо, нийслэл нь дүүрэгтээ үйлчилдэг тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга, “Бид хорооны Засаг дарга нарын цалинг нэмж чадахгүй. Гэхдээ сайн ажилласан дарга нартаа урамшуулал амлаж байгаа. Хорооны иргэдийнхээ амьдрах орчныг  бодитойгоор сайжруулсан, хүн амьдрахад таатай нөхцөл бүрдүүлсэн, Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг бүрэн хангасан хорооны Засаг дарга нарт урамшуулал олгох журам боловсруулж баталсан. Тиймээс та бүхэн төрийн үйлчилгээг үзүүлж байгаа хамгийн анхан шатны нэгж учраас хүний төлөө, иргэдийн төлөө зүрх сэтгэл нэгтэйгээр ажиллаарай гэж хүсэж байна”  гэлээ.   

Сургалтаар Эрүүл аюулгүй байдлын индекс,  хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой бүтээх талаар холбогдох байгууллагуудаас дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна, НИТХ-аас баталсан “Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх эрхийг  цахимаар олгох журам зэрэг томоохон ажилд хороодын Засаг дарга нар ямар эрх үүрэгтэйгээр оролцох тухай танилцууллаа. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодод хийх бүтээн байгуулалтын ажлуудад хэрхэн хяналт тавьж, үр дүнтэй зарцуулах талаар зөвөлгөө, мэдээлэл өгсөн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ 2014 ОНЫ 6 ДУГААР САРЫН  ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮРИЙН ХУВААРЬ

 

Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2014 оны ... дугаар                                                                               Улаанбаатар

сарын ... -ны өдөр                                                                                       хот

 

                                                                                   

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилго нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, импорт, экспорт болон түүний хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Согтууруулах ундааны хяналтын тухай хууль тогтоомж

 

            2.1.Согтууруулах ундааны хяналтын тухай хууль тогтоомж нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, энэ хууль болон үүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

 

            3.1.Энэ хуульд заасан дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1.“согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн этилийн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи;

3.1.2.“спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа” гэж 18 хувь хүртэл хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундааг;

3.1.3.“спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа” гэж 18 хувиас дээш хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундааг;

            3.1.4.“согтууруулах ундааны хяналт” гэж согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор согтууруулах ундааны эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээг;

            3.1.5.“эрх бүхий улсын байцаагч” гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуулиар эрх олгосон албан тушаалтан.

 

4 дүгээр зүйл.Согтууруулах ундаанд хяналт тавих үндсэн зарчим

 

            4.1.Согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

 

                        4.1.1.согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, үндэсний соёл уламжлал, хүмүүнлэг, энэрэнгүй ёсонд тулгуурласан, судалгаанд суурилсан, бодитой байх;

                        4.1.2.татварын бодлогоор дамжуулан согтууруулах ундааны эрэлт, нийлүүлэлтийг зохицуулж, татварыг нэмэгдүүлэх замаар согтууруулах ундааны хэрэглээг багасгах, хэрэглээнээс үүссэн эрүүл мэнд, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх;

                        4.1.3.согтууруулах ундаатай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг, тэдэнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийг согтууруулах ундааны хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах;

                        4.1.4.согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх;

                        4.1.5.согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог дэмжих;

                        4.1.6.согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг багасгах, согтууран донтох өвчин, эмгэгийг бууруулахад чиглэсэн нийгмийн халамж, сэтгэц нийгмийн сэргээн засалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх.

             

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Согтууруулах ундаа үйлдвэрлэх

 

5 дугаар зүйл.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

 

5.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгоно. 

 

5.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

5.3.Засгийн газар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг татвар, стандартчилал, хэмжил зүй, онцгой байдал, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр 3 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгоно.

 

5.4.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх шийдвэрийг эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт, тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн 3 сар хүртэл хугацаагаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

 

            5.5.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4.1-т зааснаас гадна согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрлэх арга хэрэгсэл, түүхий эд, бүтээгдэхүүний нууцлал, үйлдвэрийн байршил болон хүчин чадлыг заана.

 

            5.6.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн эзэмшиж буй хувь хэмжээний талаарх мэдээллийг цахим хуудсанд ил тод мэдээлж, өөрчлөлт орсон тохиолдол бүрт шинэчилж байна. 

 

5.7.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмших, өмчлөхийг хүсэгч нь энэ талаар Засгийн газарт өргөдөл гаргах бөгөөд ийнхүү эзэмших, өмчлөх тохиромжтой этгээд гэж үзсэн тохиолдолд Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрөл олгоно.

 

6 дугаар зүйл.Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага

 

6.1.Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд дараахь шаардлагыг хангасан байна:

 

            6.1.1.стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн үйлдвэрийн төсөл боловсруулсан байх;

            6.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан төслийн талаарх стандартчилал, хэмжил зүй, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;

6.1.3.согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгох тэмдэгтийн хураамжийн 5 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин төлсөн байх;

6.1.4.татварын өргүй болох талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тодорхойлолт авсан байх;

                        6.1.5.аудитын байгууллагаар сүүлийн 3 жилийн  санхүүгийн тайланг баталгаажуулсан байх;

                        6.1.6. тоолууржуулсан зориулалтын төхөөрөмжийн сонголт хийсэн байх.

                       

7 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 

            7.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

                       

                        7.1.1.согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;

                        7.1.2.стандартчилал, хэмжил зүй, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт;

                        7.1.3.тэмдэгтийн хураамжийн 5 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин төлсөн баримт;

                        7.1.4.татварын өргүй болох талаар татварын байгууллагын санал, тодорхойлолт;

                        7.1.5.аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;

                        7.1.6.тоолууржуулсан зориулалтын төхөөрөмжийн танилцуулга.

                                                                       

8 дугаар зүйл.Согтууруулах ундааны үйлдвэрт тавих шаардлага

 

8.1.Согтууруулах ундааны үйлдвэр дараахь шаардлага хангасан байна:

 

                        8.1.1.согтууруулах ундааны үйлдвэрлэлийн стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байх; 

                        8.1.2.технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд батлагдсан стандартын дагуу үйл ажиллагаа явуулах;

                        8.1.3.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, даралтат сав, хэмжих хэрэгсэл нь загварын туршилтад тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, баталгаажсан байх;

                        8.1.4.үйлдвэрлэлд чанар, аюулгүй байдлын дотоод хяналт, удирдлагын тогтолцоотой байх;

                        8.1.5.үйлдвэрлэлийн дамжлагын болон түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хяналтын итгэмжлэгдсэн сорилтын лабораторитой байх;

                        8.1.6.үйлдвэрлэлийн шугамын оролт, гаралтыг хянах зориулалт бүхий, хэмжлийн үр дүнг татварын байгууллагад шууд дамжуулах, тоолууржуулсан зориулалтын төхөөрөмжөөр тоноглосон байх;

                        8.1.7.энэ хуулийн 8.1.6-т заасан тоолууржсан төхөөрөмж нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний спиртийн агууламж, тоо хэмжээ, нэр, төрөл, савлагаа, үйлдвэрлэсэн хугацаа, онцгой албан татварын тэмдгийн тоо, дугаарын мэдээллийг дамжуулах шаардлагыг хангасан байх;

                        8.1.8.үйлдвэрлэлийн шугам бүрэн битүүмжлэгдсэн, онцгой албан татварын тэмдгийг автоматаар наах зориулалтын төхөөрөмжөөр тоноглогдсон байх;

                        8.1.9.хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлсэн бүтээгдэхүүний нууцлал бүхий бүртгэлтэй, буцаан татах тогтолцоотой байх.

                       

            8.2.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дараахь шаардлагыг хангасан байна:

 

                        8.2.1.техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан байх;

                        8.2.2.бүтээгдэхүүн, түүхий эд /спирт, зөөлрүүлсэн ус, буудай, соёолж, хөрөнгө, фермент, хүнсний нэмэлт зэрэг/-ийг итгэмжлэгдсэн сорилтын лабораториор шинжлүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гаргуулдаг байх;

                        8.2.3.бүтээгдэхүүний шошго дээр үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны тэмдэг, оноосон нэр, улсын стандарт, найрлага, эзлэхүүний хэмжээ /литрээр/, спиртийн ангилал, хүнсний этилийн спиртийн агууламж /хувиар/, нэр төрөл, цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүнсний нэмэлт, нууцлалын дугаарыг, шил, сав, хайрцаг дээр эрүүл мэндийн анхааруулга, заасан байх;                                                      

            8.3.энэ хуулийн 8.2.3-т заасан эрүүл мэндийн анхааруулга нь бүтээгдэхүүний шил, сав, хайрцагны нийт талбайн 30-аас багагүй хувийг эзэлсэн байна.

           

            8.4.Энэ хуулийн 8.2.2-т заасан эрүүл мэндийн анхааруулгын загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах бөгөөд уг анхааруулга монгол хэл дээр бичигдсэн байна.

 

            8.5.Согтууруулах ундаа, согтууруулах ундааны үйлдвэрийн техникийн зохицуулалтын баримт бичгийг Стандартчиллын төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

            9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл

           

9.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:

                       

                        9.1.1.холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэнийг тогтоосон тохирлын гэрчилгээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтгүй согтууруулах ундааг нийлүүлэх;

                        9.1.2.хүнсний зориулалтын бус түүхий эдээр болон тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэх;

                        9.1.3.тусгай зөвшөөрөлд зааснаас өөр нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

                        9.1.4.түүхий эд, орц, найрлага, этилийн спиртийн агууламж зэргээр адил нэг төрлийн согтууруулах ундааг олон нэрээр үйлдвэрлэх;

                        9.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд үйл ажиллагаа явуулах;

                        9.1.6.согтууруулах ундааны үйлдвэрт 18 нас хүрээгүй хүн ажиллуулах;

                        9.1.7.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмших;

                        9.1.8.согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, шилжүүлэх болон Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулж буй байршлаа өөрчлөх;

                        9.1.9.аливаа этгээд Засгийн газрын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран шууд буюу шууд бусаар эзэмших, өмчлөх.

                       

            10 дугаар зүйл.Спирт үйлдвэрлэх, хуваарилах

 

            10.1.Хүнс, санхүү, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухайн жилд үйлдвэрлэх, хуваарилах спиртийн хэмжээг Засгийн газар тогтооно. 

 

            10.2.Спиртийг Засгийн газрын тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн үйлдвэрлэх, хуваарилахыг хориглоно.

 

            10.3.Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журмыг хүнсний, хууль зүйн, санхүү, эдийн засгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран боловсруулж Засгийн газраар батлуулна.

 

            11 дүгээр зүйл.Согтууруулах ундааны үйлдвэрлэл, хуваарилалтад тавих хяналт

 

            11.1.Согтууруулах ундааны үйлдвэрлэл, хуваарилалтад дараахь байгууллага хяналт тавина:

 

                        11.1.1.согтууруулах ундааны үйлдвэрлэл, хуваарилалтад хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн засаг дарга, стандартчилал, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага; 

                        11.1.2.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний стандарт, чанар, аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллага хөндлөнгийн хяналт, үйлдвэрлэгч нь дотоодын хяналт тавина;

                        11.1.3.согтууруулах ундааны үйлдвэрлэлд ногдох татвар, онцгой албан татварын тэмдгийн тооцоонд  татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага.

 

            11.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага согтууруулах ундааны үйлдвэрлэлд хяналт тавих журмыг боловсруулж, Засгийн газраар батлуулна.

 

            11.3.Татварын болон стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд энэ хуулийн 8.1.5-д заасан тоолууржуулсан төхөөрөмж суурилуулах, түүнд хяналт тавих журмыг хамтран батална.

 

            11.4. Энэ хуулийн 11.1-д заасан төрийн хяналтыг иж бүрэн, байнга хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар татварын болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг согтууруулах ундааны  үйлдвэр тус бүр дээр ажиллуулж болно.  

 

            11.5.Согтууруулах ундааны үйлдвэрлэлд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Согтууруулах ундаа импортлох, экспортлох

 

            12 дугаар зүйл.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл

 

            12.1.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгоно.

           

            12.2.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах журам, тухайн жилд импортлох согтууруулах ундааны хэмжээ, нэр төрлийг гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

            12.3.Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтыг батлахдаа согтууруулах ундааны нэр, төрөл, олон улсын стандарт, дээд ангиллын зэрэг, хатуулгийг тодорхой заана.

 

            12.4.Засгийн газар согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг татвар, гааль, онцгой байдал, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгоно.

 

            12.5.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх шийдвэрийг эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт, тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн 3 сар хүртэл хугацаагаар гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

 

            12.6.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4.1-д зааснаас гадна согтууруулах ундааны нэр төрөл, бүтээгдэхүүний нууцлалыг давхар тусгана.

 

            12.7.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн эзэмшиж буй хувь хэмжээний талаарх мэдээллийг цахим хуудсанд ил тод мэдээлж, өөрчлөлт орсон тохиолдол бүрт шинэчилж байна. 

 

            12.8.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмших, өмчлөхийг хүсэгч нь энэ талаар Засгийн газарт өргөдөл гаргах бөгөөд ийнхүү эзэмших, өмчлөх тохиромжтой этгээд гэж үзсэн тохиолдолд Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрөл олгоно.

 

            13 дугаар зүйл.Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага

 

            13.1.Сонгон шалгаруулалтад оролцогч дараахь шаардлага хангасан байна:

 

                        13.1.1.согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн 5 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин төлсөн байх;

                        13.1.2.татварын өргүй болох талаар татварын байгууллагаас тодорхойлолт авсан байх;

            13.1.3.аудитын байгууллагаар сүүлийн 3 жилийн  санхүүгийн тайланг баталгаажуулсан байх;

                        13.1.4.стандартад нийцсэн агуулахын талаар онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх.

 

            14 дүгээр зүйл.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 

            14.1.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        14.1.1.жилд импортлох согтууруулах ундааны нэр, төрөл, тоо хэмжээ;

                        14.1.2.импортлох согтууруулах ундаа нь техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаж байгааг нотолсон тохирлын гэрчилгээ;

                        14.1.3.согтууруулах ундааны чанар аюулгүй байдал, хадгалах агуулахын талаар онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт;

                        14.1.4.импортлох согтууруулах ундааны гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг тодорхойлсон үйлдвэрлэгчийн гэрчилгээ;

                        14.1.5.согтууруулах ундаа импортоор худалдан авах гэрээний хуулбар;

                        14.1.6.тэмдэгтийн хураамжийн 5 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин төлсөн баримт;

                        14.1.7.татварын өргүй болох талаар татварын байгууллагын санал, тодорхойлолт;

                        14.1.8.аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;

                        14.1.9.холбогдох бусад баримт бичиг.

 

            15 дугаар зүйл.Импортын согтууруулах ундаанд тавих шаардлага

 

            15.1.Импортын согтууруулах ундаа дараах шаардлагыг хангасан байна:

 

                        15.1.1.импортолж болох согтууруулах ундааны жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг импортлохдоо дээжийг нь стандартчилал, мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлж, хилийн болон гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлэн баталгаажуулсан байх;

 

                        15.1.2.энэ хуулийн 8.2.3-т заасан монгол хэл дээрх эрүүл мэндийн анхааруулгатай байх;     

 

            15.2.Согтууруулах ундааг импортлох, экспортлох, реэкспортлохдоо зөвхөн гаалийн төв байгууллагаас нэр заан тогтоосон боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

 

            15.3.Зорчигч хувийн хэрэгцээндээ зориулан 2 литрээс илүү хэмжээний согтууруулах ундаа хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

 

            15.4.Импортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоосон техникийн зохицуулалтын баримт бичгийг Стандартчиллын төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

            16 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл

 

            16.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:

                       

                        16.1.1.холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэнийг тогтоосон тохирлын гэрчилгээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй согтууруулах ундааг улсын хилээр оруулах;

                        16.1.2.этилийн спирт импортоор оруулах.

                        16.1.3.тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа импортлох;

                        16.1.4.импортлож болох согтууруулах ундааны жагсаалтад ороогүй болон тусгай зөвшөөрөлд зааснаас өөр нэр, төрлийн бүтээгдэхүүн импортлох;

                        16.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд үйл ажиллагаа явуулах;

                        16.1.6.үйл ажиллагаандаа 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах;

                        16.1.7.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмших;

                        16.1.8.согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, шилжүүлэх болон тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр байршлаа өөрчлөх;

                        16.1.9.аливаа этгээд Засгийн газрын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран шууд буюу шууд бусаар эзэмших, өмчлөх.

           

            17 дугаар зүйл.Согтууруулах ундааны импортод тавих хяналт

 

            17.1.Согтууруулах ундааны импортод тавих хяналтыг гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гаалийн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

 

17.2.Согтууруулах ундааны импортод хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Согтууруулах ундаа худалдах

 

            18 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох

 

            18.1.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр  аймаг, нийслэлийн Засаг дарга  олгоно.

 

            18.2.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна:

 

                        18.2.1.спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах;

                        18.2.2.спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах.

 

            18.3.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах журмыг дотоод худалдаа, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

            18.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, сум, дүүргийн Засаг дарга, татвар, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгоно.

 

18.5.Энэ хуулийн 18.4-т заасан байгууллагын аль нэг нь татгалзсан санал өгсөн бол тусгай зөвшөөрлийг олгохгүй, мөн сунгахгүй.

 

            18.6.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, шийдвэрийг цагдаа, онцгой байдал, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 3 сар хүртэл хугацаагаар аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

           

            19 дүгээр зүйл.Сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага 

 

            19.1.Сонгон шалгаруулалтад оролцогч дараахь шаардлага хангасан байна:

 

                        19.1.1.стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах байртай байх;

                        19.1.2.үйл ажиллагаа явуулах байрны талаар мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;

                        19.1.3.тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн 5 хувьтай тэнцэх дэнчин төлсөн байх;

                        19.1.4.татварын өргүй болох талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тодорхойлолт авсан байх;

                        19.1.5.аудитын байгууллагаар сүүлийн 3 жилийн  санхүүгийн тайланг баталгаажуулсан байх.

 

            20 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 

            20.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        20.1.1.тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, сум, дүүргийн Засаг дарга, татвар, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт;

                        20.1.2.үйл ажиллагаа явуулах байрны талаар мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт;

                        20.1.3.тэмдэгтийн хураамжийн 5 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин төлсөн баримт;

                        20.1.4.татварын өргүй болох талаар татварын байгууллагын тодорхойлолт;

                        20.1.5.аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;

                

            21 дүгээр зүйл.Согтууруулах ундаа худалдах цэг

 

            21.1.Спиртийн өндөр болон спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дагнасан цэгээр худалдана.

 

            21.2.Согтууруулах ундаа худалдах дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн 21-ээс дээш хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000 -аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно.

 

            21.3.Спиртийн өндөр болон спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг дагнасан цэгээр худалдаж эхлэх хугацааг ялгамжтай тогтооно.

 

            21.4.Согтууруулах ундаа худалдах дагнасан цэг дараах шаардлагыг хангасан байна:

 

                        21.4.1.үйлчилгээний стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байх;

                        21.4.2.үйлчилгээний газрын гадна болон дотор талбайг хянах боломжийг хангасан камерын хяналтын тогтолцоог бүрдүүлэх;

                        21.4.3.согтууруулах ундааны нууцлалыг шалгах төхөөрөмж суурилуулсан байх.

                         

            21.5.Согтууруулах ундааны худалдах тусгай зөвшөөрөл бүхий этгээд дараах үүргийг хүлээнэ:

                     

                        21.5.1.техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундаагаар үйлчлэх

                        21.5.2.нутгийн захиргааны байгууллагын эрх бүхий ажилтантай гэрээ байгуулж, нийгмийн хариуцлагын санд хөрөнгө төвлөрүүлэх;

                        21.5.3.үйлчлүүлэгчээс иргэний үнэмлэхээ үзүүлэхийг шаардах, татгалзсан бол үйлчлэхгүй байх;

                        21.5.4.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон 21 нас хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлэхгүй байх, энэ тухай анхааруулгыг ил байрлуулах;

                       

            21.6.Согтууруулах ундаа худалдах дагнасан цэгт тавих тусгай шаардлагыг дотоод худалдаа, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.

 

22 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдахад хориглох зүйл

 

            22.1.Согтууруулах ундаа худалдахад дараах зүйлийг хориглоно:

 

                        22.1.1.энэ хуульд заасныг  зөрчиж үйлдвэрлэсэн буюу импортолсон, холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн тохирлын гэрчилгээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтгүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

                        22.1.2.энэ хуулийн 9.1.2, 8.2.3, 15.1.1, 16.1.4, 15.1-т заасныг зөрчиж үйлдвэрлэсэн буюу импортолсон, эсхүл хяналтын шинжилгээ хийлгээгүй согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх;

                        22.1.3.шууд ууж хэрэглэх зориулалттайгаар этилийн спирт худалдах, түүгээр үйлчлэх;

                        22.1.4.согтууруулах ундаа үйлдвэрлэхэд хэрэглэсэн түүхий эд болон түүнд ногдох онцгой албан татвар шингэсэн үнээс бага үнэтэй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

                        22.1.5.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд, зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт худалдах, түүгээр үйлчлэх;                 

                        22.1.6.согтууруулах ундаа худалдах нэг тусгай зөвшөөрлөөр хоёр тусдаа үйл ажиллагаа явуулах;

                        22.1.7.аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон цэгээс бусад байршилд үйл ажиллагаа явуулах;

                        22.1.8.тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, шилжүүлэх болон, аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр худалдаа явуулж буй байраа бусдад түрээслэх, байршлаа өөрчлөх;

                        22.1.9.тээврийн хэрэгсэл жолоодож яваа, 21 нас хүрээгүй, сэтгэцийн эмгэг бүхий, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд үйлчлэх;

                        22.1.10.согтууруулах ундаа гар дээрээс болон цахим хэлбэрээр худалдах;

                        22.1.11.үйл ажиллагаандаа 18 нас хүрээгүй хүн ажиллуулах.

                       

            22.2.Согтууруулах ундааг шөнийн 22 цагаас өглөөний 10 цагийн хооронд, нийтээр тэмдэглэх баярын өдөр, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас согтууруулах ундаа худалдахыг хязгаарласан хугацаанд худалдахыг хориглоно.

 

            22.3.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж ахуйн нэгжийн байршил дээр тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглоно.

 

            22.4.Нэг хуулийн этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд тухайн аймаг, нийслэлийн согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий дагнасан цэгийн 25-аас дээш хувийг эзэмшихийг хориглоно.

 

            23 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах цагийн хязгаарлалт

 

            23.1.Согтууруулах ундааг 10-22 цагийн хооронд тусгай зөвшөөрөлтэй цэгээр худалдана.    

 

            23.2.Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд багтааж согтууруулах ундаа худалдахгүй байх өдөр, цагийн хуваарийг тусгайлан тогтоож болно.

 

            24 дүгээр зүйл.Согтууруулах ундаа худалдахад тавих хяналт 

 

            24.1.Согтууруулах ундаа худалдах дагнасан цэгт цагдаа, мэргэжлийн хяналт, татвар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, баг, хорооны Засаг дарга эрхлэх асуудал, чиг үүргийнхээ дагуу хяналт тавина.

 

            24.2.Согтууруулах ундааны худалдаанд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

 

 

ТАВДУГААР БҮЛЭГ

Согтууруулах ундаагаар үйлчлэх

 

            25 дугаар зүйл.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл

 

            25.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.

 

            25.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг дараахь байдлаар ангилна:

 

                        25.2.1.өглөөний 10 цагаас шөнийн 00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах;

                        25.2.2.өглөөний 10 цагаас шөнийн 04 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах.

 

            25.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах журмыг дотоод худалдаа, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

            25.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, сум, дүүргийн Засаг дарга, татвар, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр, 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгоно.

 

            25.5.Энэ хуулийн 25.4-т заасан байгууллагын аль нэг нь татгалзсан санал өгсөн бол тусгай зөвшөөрлийг олгохгүй, мөн сунгахгүй.

 

            25.6.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх шийдвэрийг цагдаа, онцгой байдал, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 3 сар хүртэл хугацаагаар аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

 

            26 дугаар зүйл.Сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага 

 

            26.1.Сонгон шалгаруулалтад оролцогчид энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангасан байна.

 

            27 дугаар зүйл.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 

            27.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 20.1-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

 

            28 дугаар зүйл.Согтууруулах ундаагаар үйлчлэх цэг

 

            28.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх цэг нь тусгай зөвшөөрөлд заасан хугацаанд үйл ажиллагаа явуулна. 

           

            28.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий цэг энэ хуулийн 21.4-т заасан шаардлагыг хангасан байна.

 

            28.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд өөрийн хаягандаа эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн төрлийг илэрхийлсэн тэмдэглэл байрлуулна.

 

            28.4.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд энэ хуулийн 21.5-т заасан үүргийг хүлээнэ.

 

            28.5.Согтууруулах ундаагаар үйлчлэх цэгт тавих тусгай шаардлагыг дотоод худалдаа, хүнсний асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.

 

            29 дүгээр зүйл.Согтууруулах ундаагаар үйлчлэхэд хориглох зүйл

 

            29.1.Согтууруулах ундаагаар үйлчлэхэд энэ хуулийн 22.1-д хориглохоор заасан үйл ажиллагаа нэгэн адил хамаарна.

 

            29.2.Тусгай зөвшөөрлийн ангиллын дагуу шөнийн 00 цагаас өглөөний 10 цаг, шөнийн 04 цагаас өглөөний 10  цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно.

 

            29.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж ахуйн нэгжийн байршил дээр тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглоно.

 

            29.4.Нэг хуулийн этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд тухайн аймаг, нийслэлийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий цэгийн 25-аас дээш хувийг эзэмшихийг хориглоно.

 

            30 дугаар зүйл.Согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хязгаарлалт

 

            30.1.Тусгай зөвшөөрлийн ангиллын дагуу согтууруулах ундаагаар өглөөний 10 цагаас шөнийн 00 цаг хүртэл, өглөөний 10 цагаас шөнийн 04 цаг хүртэл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлчилнэ.

 

            30.2.Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд багтааж тухайн орон нутагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх өдөр, цагийн хуваарийг тусгайлан тогтоож болно.

 

            31 дүгээр зүйл.Согтууруулах ундаагаар үйчилхэд тавих хяналт 

 

            31.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх цэгт цагдаа, мэргэжлийн хяналт, татвар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, баг, хорооны Засаг дарга эрхлэх асуудал, чиг үүргийнхээ дагуу хяналт тавина.

           

            31.2.Согтууруулах ундаагаар үйлчилхэд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

 

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Согтууруулах ундааны хэрэглээнд тавих шаардлага

           

            32 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох

           

            32.1.Дараах хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

 

                        32.1.1.21 нас хүрээгүй хүн;

                        32.1.2.жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эх;

                        32.1.3.албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагч.

                       

 

            33 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар

  

            33.1.Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:

 

                        33.1.1.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байранд;

                        33.1.2.хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, эмнэлэг, сувиллын газар;

                        33.1.3.орон сууцны орц, хонгил;

                        33.1.4.орон сууцны оршин суугчид, өмчлөгчдөд зориулагдсан сууц өмчлөгчдийн холбооны орчны газар;

                        33.1.5.гудамж, талбай, цэцэрлэг;

                        33.1.6.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;

                        33.1.7.нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;

                        33.1.8.шатахуун түгээх газар;

                        33.1.9.үйлдвэрлэл, технологийн парк.

 

            34 дүгээр зүйл.Согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг хориглох

 

34.1.Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг хориглоно:

 

            34.1.1.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгах;

            34.1.2.21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байраар хангах, мөнгөн туслалцаа үзүүлэх;

                        34.1.3.согтууруулах ундааг урамшуулал хэлбэрээр тараах, цалин хөлсийг орлуулж олгох;

            34.1.4.төрийн ёслолын үйл ажиллагаанд согтууруулах ундаа хэрэглэх;

                        34.1.5.төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах, аливаа тэмдэглэлт арга хэмжээг согтууруулах ундаа хэрэглэн зохион байгуулах;

            34.1.6.төрийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа хэрэглэх боломжийг санаачлан зохион байгуулах;

            34.1.7.сургуулийн сурагч, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг, эх, төрөл садан, асран хамгаалагчид болон багш нарт хориглоно.

 

34.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулахыг хориглоно.

 

34.3.Төрийн албан хаагч нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг эзэмшихийг хориглоно.   

 

34.4.Согтууруулах ундааны шошгыг дуурайлган үйлдэх, хууль бусаар хэрэглэх, худалдахыг хориглоно.

 

34.5.Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, үйлдвэр, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний суурин давхарт согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

Сөрөг үр дагаврыг бууруулах,

урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

 

            35 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн хордлогыг тайлах

 

            35.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн хордлого тайлах эмчилгээг  хордлого тайлах төв хэрэгжүүлнэ.

 

            35.2.Хордлого тайлах төв нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяанд үйл ажиллагаагаа явуулна.

 

            35.3.Архинд донтох өвчтэй болсон этгээд өөрийн санаачилгаар эмнэлгийн байгууллагад хандаж сайн дурын үндсэн дээр эмчлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд түүнд ердийн журмаар эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

 

            35.4.Архинд донтох өвчтэй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг  Согтуурах,  мансуурах донтой өвчтэй хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх,  албадан хөдөлмөр хийлгэх тухай  хуулиар зохицуулна.

 

            35.5.Архинд донтох эмгэгээ эмчлүүлсэн, амьдралын түвшин доогуур хүнийг нийгмийн халамж, үйлчилгээний төвд байршуулан нийгэм, хамт олны оролцоотойгоор сэтгэл засал, оюун санаа, бие махбодийг нөхөн сэргээх, нийгэмшүүлэх цогц үйлчилгээ үзүүлнэ.

 

            36 дугаар зүйл.Олон нийтийн үүсгэл, санаачилгыг дэмжих

 

36.1.Согтууруулах ундааны хэрэглээг багасгах, урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагаврыг бууруулах, архигүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон нийтийн үүсгэл санаачилгыг төрийн болон төрийн бус байгууллага дэмжин туслах үүрэгтэй.

 

37 дугаар зүйл.Согтууруулах ундааны сурталчилгааг хориглох

 

37.1.Согтууруулах ундааны хэрэглээг багасгах, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй.

 

37.2.Согтууруулах ундаа, түүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг аливаа төрөл, хэлбэрээр сурталчлах, хэрэглээг дэмжихэд чиглэсэн бүх төрлийн мэдээлэл түгээхийг хориглоно.

 

37.3.Дараах хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:

 

37.3.1.согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, согтууруулах ундааны дүрс, тэмдэг, зураг, брэндийн нэр, холбоотой үг хэллэгийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах;

37.3.2.21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургах;

37.3.3.согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь төрийн бэлгэ тэмдэг, засаг захиргааны нэгж, өөрийн аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэх;

37.3.4.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг этгээд бүтээгдэхүүний зураг, нэр, барааны тэмдэг, лого, компанийн нэрийг сурталчлах, нэрийг нь олонд таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шууд эсхүл өөр этгээдээр дамжуулан соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;

37.3.5.согтууруулах ундааны брэндийн нэр, эмблем, худалдааны тэмдэг, лого, худалдааны ялгах тэмдэг, өнгөний хослол зэрэг бусад ялгарах онцлогийг аливаа бүтээгдэхүүн, эд бараа, хувцас, хэрэглээний зүйл, үйлчилгээтэй холбоотойгоор ашиглах;

37.3.6.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах.

37.3.7.согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь согтууруулах ундааг цахим хуудсаар дамжуулан сурталчлах.

 

            37.4.Согтууруулах ундааны зураг, брэндийн нэр, эмблем, худалдааны тэмдэг, лого, худалдааны ялгах тэмдэг болон өнгөний хослол зэрэг бусад ялгарах онцлогийг агуулсан аливаа хэлбэрийн зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. 

 

            37.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг сурталчилгааг ивээн тэтгэж болно.

           

            38 дугаар зүйл.Стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааг нийтэд мэдээлэх

 

            38.1.Эрх бүхий байгууллагын шалгалт, шинжилгээгээр хүний амь нас, эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон, стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд шуурхай зарлан мэдэгдэнэ.

 

            38.2.Стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран саадгүй хүлээн авч, нийтэд түгээх үүрэгтэй.

 

39 дүгээр зүйл.Зөрчлийн талаар мэдээлэл авах

 

39.1.Согтууруулах ундаа хууль бусаар үйлдвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, борлуулсан зөрчлийн талаар мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага иргэнээс төлбөртэй авч болно.

 

39.2.Иргэнээс төлбөртэй мэдээлэл авахад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтална.

 

40 дүгээр зүйл.Санхүүжилт

 

40.1.Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, түүний хор уршгаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах, олон нийтийн үүсгэл санаачилгыг дэмжин туслах зорилгоор архидан согтуурахтай тэмцэх сан, эрүүл мэндийг дэмжих сан ажиллана.

 

40.2.Архидан согтуурахтай тэмцэх сан, эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна. 

 

40.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь аймаг, нийслэлд ажиллах “нийгмийн хариуцлагын сан”-д хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хөрөнгийг энэ хуулийн 40.6-д заасан үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

 

40.4.Нийгмийн хариуцлагын сангийн ажиллах журам, байгуулах гэрээний загварыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батална.

 

40.5.Нийгмийн хариуцлагын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

40.5.1.согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын гэрээний дагуу төлсөн төлбөр;

40.5.2.хуулиар хориглоогүй бусад хөрөнгө.

 

40.6.Сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

 

40.6.1.согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтан нарт сургалт зохион байгуулах;

40.6.2.согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт тавих;

40.6.3.согтууруулах ундааны хор холбогдлыг сурталчлах, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн бусад үйл ажиллагаа.

 

40.7.Нийгмийн хариуцлагын сангийн хөрөнгийг энэ хуулийн 40.6-д зааснаас өөр үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.   

 

40.8.Энэ хуулийн 40.6-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санхүүжилт хүссэн хуулийн этгээдэд жилд нэг удаа санхүүжилт олгоно.         

 

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

41 дүгээр зүйл.Хураагдсан согтууруулах ундаанд шинжилгээ хийх, түүнийг борлуулах, устгах

 

41.1.Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, гааль, татвар, мэргэжлийн хяналтын албаны шийдвэрээр хураагдсан буюу шүүхийн шийдвэрээр хураахаар эцэслэн шийдвэрлэгдсэн согтууруулах ундааг улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж, дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана:          

 

            41.1.1.эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлт, стандартын шаардлага хангасан тул хүнсэнд хэрэглэж болох;

            41.1.2.техникийн болон хүнсний бус бусад зориулалтаар ашиглах боломжтой;

            41.1.3.энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан зориулалтаар ашиглах шаардлага хангахгүй, устгах.

 

41.2.Согтууруулах ундааг хураах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журмыг Засгийн газар батална.  

 

41.3.Энэ хуулийн 41.1.3-т заасан согтууруулах ундаа устгах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор хамтран батална.

 

42 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

            42.1.Согтууруулах ундааны хяналтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах хариуцлага ногдуулна:

           

                        42.1.1.энэ хуулийн 8.1-д заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг арван сая төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.2.энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 15.1.1-д заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг арван сая төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.3.энэ хуулийн 8.2.3, 8.3, 15.1.2, 34.4-д заасныг зөрчсөн бол иргэнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг арван сая төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;    

                        42.1.4.энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.4, 16.1.1, 16.1.2, 16.1.3-т заасныг зөрчсөн иргэнийг таван сая төгрөгөөр, хуулийн этгээдийг арван сая төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;    

                        42.1.5.энэ хуулийн 9.1.5, 9.1.7, 16.1.5, 16.1.7-д заасныг зөрчсөн бол  таван сая төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.6.энэ хуулийн 9.1.6, 16.1.6-д заасныг зөрчсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийг таван сая төгрөгөөр торгох;

                        42.1.7.энэ хуулийн 9.1.9, 16.1.9-д заасныг зөрчсөн бол таван сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хууль бусаар ашигласан этгээдийн согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хураах;

                        42.1.8.энэ хуулийн 9.1.8, 16.1.8-д заасныг зөрчсөн бол арван сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, уул зөвшөөрлийг хууль бусаар ашигласан этгээдийн согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлого болон согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлоход ашигласан тоног төхөөрөмж, байрыг хураах;

                        42.1.9. энэ хуулийн 10.2-т заасныг зөрчсөн бол 10 сая төгрөгөөр торгож, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, уул согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хураах;

                        42.1.10.энэ хуулийн 11.5, 17.2, 24.2, 31.2, -т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.11.энэ хуулийн 15.2, 15.3, 16.1.4-д заасныг зөрчсөн бол уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, хууль бус үйлдэлдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах, иргэнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.12.энэ хуулийн 21.4, 21.5, 28.2, 28.3, 28.4-т заасныг зөрчсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нэг сая төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.13.энэ хуулийн 22.1, 29.1-т заасныг зөрчсөн бол иргэнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.14.энэ хуулийн 22.2, 29.2-т заасныг зөрчсөн бол иргэнийг таван сая төгрөгөөр торгож,  уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин тусгай зөвшөөрөл олгох хугацааг 2 жилээр түдгэлзүүлэх;     

                        42.1.15.энэ хуулийн 22.3, 29.3-т заасныг зөрчсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нэг сая төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.16.энэ хуулийн 22.4, 29.4-т заасныг зөрчсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийг арван сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.17.энэ хуулийн 32.1, 33.1-т заасныг зөрчсөн бол иргэнийг нэг зуун мянган төгрөгөөр албан тушаалтныг таван зуун мянган төгрөгөөр торгох;  

                         42.1.18.энэ хуулийн 34.1.1-34.1.6, 34.2-т заасныг зөрчсөн бол иргэнийг таван зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгох;

                        42.1.19.энэ хуулийн 34.1.7-д заасныг зөрчсөн бол иргэнийг таван зуун мянган төгрөгөөр, албан тушаалтныг нэг сая төгрөгөөр торгох;  

                        42.1.20.энэ хуулийн 34.3-т заасныг зөрчсөн бол уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

                        42.1.21.энэ хуулийн 37.2, 37.3, 37.4-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;  

                       

            42.2.Энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.4, 16.1.1, 16.1.2, 16.1.4, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4-д заасныг зөрчсөн бол согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр  үйлчлэх тусгай зөвшөөрлийг дахин олгохгүй.

 

            42.3.Энэ хуулийн 42.1-д заасан захиргааны зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:

 

                        42.3.1.шүүгч энэ хуулийн 9.1.2, 9.1.8, 9.1.9, 10.2, 15.2, 15.4, 16.1.1, 16.1.4, 16.1.8, 16.1.9, 22.1.1, 22.1.4, 22.1.5, 22.1.8, 34.1.4, 34.1.5, 34.1.6, 34.1.7, 34.5, 37.2, 37.3, 37.4-т заасан зөрчил;

                        42.3.2.бүх шатны Засаг дарга энэ хуулийн 15.2, 15.4, 16.1.1, 21.5.2, 22.1.8, 22.3, 29.3, 34.3, 34.5, 37 дугаар зүйлд заасан зөрчил;       

                        42.3.3.цагдаагийн эрх бүхий ажилтан энэ хуулийн  8.2.3, 9.1.8, 10.2, 11.5, 15.1.2, 17.2, 21.4.2, 21.5 дугаар зүйл, 22.1.5, 22.1.7, 22.1.8, 22.1.9, 22.1.10, 22.2, 24.2, 29.2, 31.2, 33 дугаар зүйл, 34.1.1, 34.1.2, 34.1.3, 34.1.7, 34.2, 34.4, 37 дугаар зүйл, 37.4-т заасан зөрчил;

                        42.3.4.хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйл, 9.1 дүгээр зүйл, 10.2, 11.5, 15.1.2, 15.2, 15.3, 16.1 дүгээр зүйл, 17.2, 21.4, 21.5.1, 22.1 дүгээр зүйл, 22.4, 24.2, 28.2, 28.3, 28.4, 29.1, 29.4, 31.2, 33 дугаар зүйл, 34.4, 37.2, 37.3 дугаар зүйл, 37.4-т заасан зөрчил;

                        42.3.5.олон нийтийн цагдаагийн ажилтан энэ хуулийн 22.1.5, 22.1.9, 32.1.1, 32.1.2, 33 дугаар зүйл, 34.1.1, 34.2, 34.5, 37.3.2-т заасан зөрчил.

 

            42.4.Үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг захиргааны зөрчлийг ногдуулах эрх бүхий албан тушаалтны шалгалтын дүн, саналыг үндэслэн уг зөвшөөрлийг олгосон байгууллага шийдвэрлэнэ.

 

            42.5.Спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам зөрчиж олгосон спиртээр үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг буруутай аж ахуйн нэгж, байгууллага төлнө.

 

            42.6.Энэ хуульд заасныг зөрчиж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй явуулсан бол тухайн аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна.

 

            42.7.Энэ хуулийг зөрчсөн зөрчил бүрийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

                       

            43 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

           

            43.1.Энэ хуулийг 2014 оны ...  дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

ГАРЫН ҮСЭГ

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж, дүүргийн төр, захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын  дунд явагдсан “Спорт наадам-2014” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.  Спортын төрлөөр явагдсан уг наадмын тэмцээн уралдаанууд Зэвсэгт хүчний 017-р анги, Ирээдүй цогцолборын 81, 82-р сургуулийн  спорт зааланд явагдаж, 17 байгууллагын  300 гаруй  тамирчид хурд, хүч авхаалж  ,самбаагаа сорин өрсөлдсөн юм.

 

Тэмцээний дүн:

Дартс:

1-р байрт  С.Мөнхбат  /ТҮТ/

2-р байрт  С.Мөнхчулуун /ЗДТГ/

3-Р байрт  М.Чинболд  /Засаг дарга/

Ширээний теннис:

Эмэгтэй:                                                      

1-р байрт     Ц. Наранцацрал /ТҮТ/

2-р байрт     Ц. Болдцэцэг  /НДХ/                  

3-р байрт     Ш. Маам  /ЦХ-2 /                  

Эрэгтэй

1-р байрт  Ж. Болдбаатар  /ЦХ -2/   

2-р байрт Г. Түвшинтөр  /ЦХ -2/

3-р байрт  С. Очир  /Хороодын баг/

Волейбол:

Эмэгтэй:                                                        

1-р байрт    ЗХ-ний 017-р анги                                              

2-р байрт    Мэргэжлийн хяналтын хэлтэс                

3-р байрт    Цагдаагийн I хэлтэс

Эрэгтэй:

1-р байрт    Цагдаагийн I хэлтэс

2-р байрт    Нийгмийн даатгалын хэлтэс

3-р байрт    ЗДТГазар

Сагсан бөмбөг:

Эмэгтэй:                                                                          Эрэгтэй:

1-р байрт – Нийгмийн даатгалын хэлтэс              1-р байрт   Татварын хэлтэс

2-р байрт – Татварын хэлтэс                                    2-р байрт   Хөдөлмөрийн хэлтэс

3-р байрт – Хөдөлмөрийн хэлтэс                           3-р байрт Засаг даргын Тамгын газар

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байрт  Н.Энхтөр даргатай Нийгмийн даатгалын хэлтэс

2-р байрт  Б.Батсуурь даргатай Цагдаагийн I хэлтэс

3-р байрт С.Мөнхбат даргатай Тээвэрлэлт үйлчилгээний төв

шалгарч,    алт, мөнгө, хүрэл медаль, цом өргөмжлөл, мөнгөн шагналаар шилдэг эрэгтэй тоглочоор  НДХ-ийн тамирчин Б.Удаанжаргал, эмэгтэй тоглочоор Татварын хэлтсийн тамирчин Б.Ангараг нар шалгарч тусгай шагналаар шагнууллаа.

Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган хучилттай болгож тохижуулж  байгаа ажил болон гэр хороололд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцлаа.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн 11 байршилд нийт 7,1 га талбайд тохижилт хийж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр ажлуудаас гэр хороолол дунд байгуулагдаж буй 3 цэцэрлэгт хүрээлэнгийн нэг нь

 

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнжийн нуур” цэцэрлэгт хүрээлэн юм. “Гүнжийн нуур” нь өвөрмөц тогтоцтой, ус нь дундардаггүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх, зугаалах орчныг 2,2 га талбайд бүрдүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд нийслэлээс 441 сая төгрөгийг зарцуулж байна. Хөрөнгийн асуудал хугацаандаа шийдэгдвэл 7-р сард Хотын захиргаанд хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэдгийг төсөл гүйцэтгэгч хэллээ.
Харин нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олон байршилд байгуулахаар ажиллаж байна. Сүүлийн хоёр жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багагүй тохижилтын ажил хийсэн. Одоо ч үргэлжилж байна. Хэдийгээр нийслэлийн иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай газар бий болсон ч 1,3 сая иргэнд нэг цэцэрлэгт хүрээлэн хангалттай биш. Тиймээс бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа” гэдгийг онцоллоо.
Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэх дараагийн ажил нь Тасганы овоон цэцэрлэгт хүрээлэн. Нийслэл Дэлхийн банкны “Цэвэр агаар” сантай хамтран санхүүжилтийг шийдвэрлэх бөгөөд Чингэлтэй дүүрэгт байрлах Тасганы овооны 1,7 га газрыг бүхэлд нь зүлэгжүүлэн, тохижуулах юм. Тохижилтын ажлын төлөвлөгөө, зураг төсөл бэлэн болсон бөгөөд 7-р сард ажил нь эхэлж 9-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  
Сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган хучилттай болгож тохижуулж  байгаа ажлын нэг  жишээ нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны байшин хороолол дундах 2000 м/кви талбай юм. Тус газар нь бүхэлдээ сул шороо байсан бөгөөд засаж, тохижуулснаар хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламж болжээ. Нийт 2000 м/квт талбайн 1000-ыг нь зүлэгжүүлж байгаа бол үлдсэн хэсгийг цементэлж хүүхдийн тоглоом, сагсан бөмбөгийн шийд суурилуулж тохижуулжээ. Уг ажлыг “Баз Асар” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэлийн төсвөөс 265 сая төгрөг зарцуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 95 хувийн гүцэтгэлтэй,  төлөвлөгөөний дагуу 6-р сард сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЖДҮ-ИЙН ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1.  Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хандсан ЖДҮ-ийг дэмжих зээл хүссэн албан бичиг

2.  Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчдийн,  холбогдох этгээдүүдийн мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбар

 

3.  Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэлтэй байх, аж ахуйн нэгж нь улсын бүртгэлийн гэрчилгээний ард ЖДҮ-ийн нэмэлт тэмдэглэгээ хийлгэнэ, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь СХД-ийн Татварын хэлтсээс Жижиг дунд үйлдвэрлэгч иргэний гэрчилгээ/ 

4.  Хуулиар хориглоогүй барьцаа батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтын гаргаж ирүүлэх

5.  Татварын байгууллагаар баталгаажуулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлангийн хуулбар

6.  Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах

7.  Бизнес төлөвлөгөө төслийн техник эдийн засгийн үндэслэл ба судалгаа, гүйцэтгэх хугацаа

8.  Хөрөнгө оруулалтын нийт хэрэгцээ /зээлээр болон өөрийн хөрөнгийн санхүүжүүлэлтийн хэмжээг тодорхойлсон байх/, зардлаа нөхөх хугацаа, зээлийг эргүүлэн төлөх эх үүсвэрийн тооцоо

9.  Шинээр бий болсон ажлын байранд хөдөлмөрийн СХД-ийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдээс авах, бүртгэлгүй иргэдийг ажлын байртай болгох бол СХД-ийн хөдөлмөрийн хэлтэст  бүртгүүлэх, тухайн ЖДҮ эрхлэгч нийт ажилтны 10%-тай тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын үйлдвэрлэлийн дадлага хийлгэж дадлагажуулах боломжтой талаар төсөлд тусгаж баталгаажуулсан байх

10.               Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “бизнесээ эхэл бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцсан түүнийг баталгаажуулсан гэрчилгээтэй байх