СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН СУУРИН ХҮН АМ, ӨРХИЙН  ТОО 2015.01.01-НЫ БАЙДЛААР

 

 

Хороо Өрхийн тоо Хүн амын тоо Өндөр настан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 0-18 насны хүүхдийн тоо Гадаадад 6 сараас дээш суугаа хүн ам
эмэгтэй 55+ Эрэгтэй 60+
1 3775 14481 637 300 339 5305 179
2 3304 12617 691 342 346 4450 169
3 2521 10372 380 321 276 3423 120
4 1813 7779 492 223 231 2932 74
5 1939 8399 415 168 203 2870 191
6 1855 7512 416 168 254 2912 107
7 4653 16669 835 527 478 5647 276
8 2156 9264 477 191 256 3580 159
9 2115 8743 449 186 288 3270 139
10 2284 9813 465 239 205 3293 242
11 2097 10063 440 233 246 3313 150
12 1278 5320 316 177 125 1750 226
13 1342 5470 410 182 153 1692 396
14 1482 5605 410 185 113 1613 225
15 1447 5742 417 224 130 1764 276
16 1416 5238 322 149 99 1654 238
17 1353 5124 389 217 103 1496 247
18 3445 8769 537 265 212 2633 399
19 2316 10314 580 251 255 4037 245
20 1836 7024 592 255 196 2047 182
21 1985 6653 571 495 158 1914 43
22 5559 17755 1162 746 298 5884 102
23 3150 13382 623 499 326 4960 60
24 3613 12853 567 288 219 4673 119
25 3278 12643 755 348 339 4271 67
26 4256 16786 566 275 559 6160 106
27 1973 6026 220 130 160 1635 104
28 1712 7098 533 335 199 2039 76
29 2103 7184 366 155 93 2228 154
30 1391 6510 265 128 118 2142 74
31 2850 11235 431 163 217 3544 127
32 865 3384 581 383 100 711 24
Дүн 77162 295827 16310 8748 7294 99842 5296

 

Нийслэлийн дүүргүүдийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж нь хороод билээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд 32 хороотой. Дүүргээс хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь хороодоо цогцолбор байртай болгох ажил юм. Энэ ажлын хүрээнд дүүргийн 29 хороо цогцолбор байртай болох асуудал шийдэгдээд байгаа юм. Өнгөрөгч 2014 онд дүүргийн 1, 3, 4, 10, 32 дугаар хороодын цогцолбор байр ашиглалтад орсон бөгөөд он гарснаас хойш 2, 9, 10-р хороод цогцолбор байртай болоод байсан юм.

 

Тэгвэл өнөөдөр буюу 3 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны байрны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Н.Ганаа, Ц.Төрхүү, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын удирдлагууд оролцсон юм.

Хороо, өрхийн эмнэлэгийн цогцолбор байртай болсноор иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд авахаас гадна иргэний бүртгэлийн олон төрлийн үйлчилгээ үзүүлэх зэргээр үйлчилгээний төрөл нь нэмэгдэх, өрхийн эмнэлэгийн ажлын орчин сайжирч, иргэдэд хүртээмжтэй болох зэрэг олон давуу талтай юм.

 

Тус дүүргийн 10 хорооноос Зэвсэгт Хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан цэрэг, цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан аавуудын алдар, хөдөлмөр бүтээлийг  иргэдэд таниулах, тэдний амьдралын зөв дадал, ёс суртахууныг ирээдүй хойч үедээ таниулан, үлгэр дууриал, бахархал болгох зорилгоор “ТЭНГЭРЛЭГ ААВ” ёслолын арга хэмжээг хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.

 

            Уг үйл ажиллагаанд 10-р хорооны иргэн  Содномын  Мэндсайхан, Чойжилжавын Уданбор, Самбуугийн Сайннэр, Ядамцоогийн Төмөрзориг, Чадраабалын Гантулга, Чоёнжамцын Магсаржав, Лувсанбалдангийн Ганхуяг, Халзангийн Аюуш, Хайнзангийн Гантулга , Дандгайн Өлзийтогтох нарт өргөмжлөл,   “Тэнгэрлэг аав”  медаль гардуулан тэдний ажил үйлс, амьдралын замналыг таниулан сурталчилсан байна

  

     Монгол цэргийн өдрийг тохиолдуулан дүүргийн 7-р хорооноос ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг хорооны ахмад дайчин Ө.Даваагийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд  ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер х/ч Ч.Гансүх, ХХЕГ-ын бэлтгэл хурандаа н.Хадхүү,бэлтгэл дэд хурандаа н.Бямбаа, бэлтгэл дэд хурандаа н.Даваасамбуу, 2013-2014 онд ХЦ-ийн 0252-р ангид цэргийн алба хаасан дэд түрүүч Л.Доржням болон 67-р сургуулийн 11в,г  ангийн 16 эрэгтэй сурагчид оролцон цэргийн албаны талаар ярилцан санал бодлоо солилцсон юм. Мөн энэ үеэр тус хорооны дэргэдэх “Хайрханы цуурай” урлагийн хамтлагийн  уран бүтээлчид урлагийн хэсэгчилсэн тоглолтоо үзэж сонирхуулсан болно.

 

НИЙСЛЭЛИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНААС 2015 ОНД АЛБАДАН АЖИЛЛАСАН ХҮМҮҮСИЙН НЭРС /3 САРЫН БАЙДЛААР/

 

 

Д/д

Овог нэр

Албадан ажилласан ялын цаг

  1.  

Н.Ганзориг

280

  1.  

Э.Баатарзул

320

  1.  

Г.Тогтохсүрэн

300

  1.  

Н.Мөнхзул

251

  1.  

Н.Алтаншагай

260

  1.  

Х.Нямбазар

251

 

СХД-ИЙН  ОНХС-ИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ

 ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН

  ИРГЭДИЙН БҮЛГИЙН ХУРААНГУЙ ЖАГСААЛТ

2015.03.19

 

 

Д/д

Бүлгийн оноосон нэр

Бүлгийн гишүүдийн тоо

Хороо

 

  1.  

Хамтын хүч-1

4

24

 

  1.  

Цэмцгэр орчин

19

24

 

  1.  

Бүтээлч Сонгинохайрхан

6

7

 

  1.  

Бүтээлч хан

6

29

 

  1.  

Өсөн дэвжих

5

19

 

  1.  

Дардан зам

6

19

 

  1.  

Сонгинохайрхан

9

17

 

  1.  

Төгөл-Оюу-2

4

7

 

  1.  

Шунхлай хайрхан

9

10

 

  1.  

Төгөл-Оюу-1

3

7

 

  1.  

Орбит-Толгойтын хөгжлийн төлөө

6

2

 

  1.  

Нөхөрсөг

13

19

 

  1.  

Шинэ бүтээмж

3

14

 

 

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 94 жилийн ой “Монгол цэргийн өдөр” энэ сарын 18-нд тохионо. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас энэхүү ойг тохиолдуулан Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчилах, залуус, иргэдэд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилго бүхий  “Эр цэрэг-эгэл амьдрал” уулзалт, урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

 

Уулзалтад зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбосон таван үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд энд 1939, 1945 оны байлдаануудад оролцож явсан ахмад дайчин С.Борхүү, ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар олон жил ажилласан бэлтгэл хурандаа Р.Нэргүй нар хүндтэй байр эзэлж байлаа. Тус арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Хилийн цэргийн болон Зэвсэгт хүчний ангиудын албан хаагчид, нийт 32 хорооны залуус, иргэд хүрэлцэн ирж ахмад дайчдын дурсамж яриа, эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж яваа эрхэм хурандаа нарын ажил үйлсийн талаар сонсож, урлагийн тоглолт үзэж сонирхсон юм.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд уулзалтад хүрэлцэн ирж баяр хүргэн үг хэлсэн. Мөн тэрээр Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт амжилттай ажиллаж байгаа албан хаагчдад дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.

Энэ үеэр саяхан болж өнгөрсөн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохиогддог цэрэг спортын “Дөл” тоглолтын тэргүүн байрын эздэд шагналыг нь гадуулан өгсөн юм. Нийт 15 сургуулийн 150 гаруй сурагчдын дундаас шалгаран тэргүүн байр эзэлсэн 67-р сургуулийн “Супер дачид” багт өргөмжлөл, цом, мөнгөн шагнал, дэд, гутгаар байр эзэлсэн 105, 102-р сургуулийн багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо зэрэг үйлчилгээг  нэг цэгээс үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг 2015 оны 03-р сарын 20-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд явагдана.  

Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн хэн бүхэн тээврийн хэрэгсэлээ оношлуулж, татвар, даатгалаа нэг дор төлөх боломжтой юм.

Монгол Улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны 94 жилийн ой, Монгол цэргийн өдөр тун удахгүй болох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас жил бүр спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уламжлал ёсоор энэхүү тэмцээн болж өнгөрлөө

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, хороод, зарим дэргэдэх хэлтсүүдийн ажилтан албан хаагчдын дунд зохиогддог энэхүү тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын төрлүүдээр явагдсан бөгөөд  нийт 12 багийн 150 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн арга хэмжээ Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд рапорт өгсөнөөр эхэлсэн бөгөөд Тамгын газрын дарга нийт баг тамирчдад амжилт хүсч, баяр хүргэлээ.

 Гар бөмбөгийн төрөлд 12 баг өрсөлдөн эн тэнцүүхэн тоглолтууд өрнөсөөр ИТХ-ын баг тамирчид аваргын алтан медаль хүртэн, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Ниймгийн хөгжлийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албаны хамтарсан баг удаалж "Өнөр" бүсийн баг III-р байр эзэллээ. 

Дартсын төрөлд 10 багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин холимог баг болон цэц сорьсон. Өмч газрын харилцааны албаны баг мөн хүчтэй өрсөлдөгч байж В.Сүхбаатар, н.Дашмаа нар хүрэл медаль хүртсэн бол Захиргаа, хуулийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны хамтарсан багийн тамирчид болох А.Пүрэвсүрэн, О.Ариунжаргал нар аман хүзүүдэн ЭЗТХ, НХХ, ХААА-ы хамтарсан багийн Л.Батнасан, Т.Баярмаа тэргүүн байрыг эзэлжээ.

Сагсан бөмбөгийн төрөлд 9 багийн тамирчид ширүүхэн хүч үзлээ. Медалийн төлөө тоглолтод Аж ахуйн тасгийг хожсон ЗХХ, ХМОНХА-ны хамтарсан баг хүрэл медаль дээр бууж, шигшээ тоглолтод Өмч газрын харилцааны албаны баг болон Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн хамтарсан багууд оноо ойрхон өрсөлдсөний эцэст ӨГХА-ны залуус аваргын алтан медалийг хүртлээ.

Нийлбэр дүнгээр:

1 алтан медальтай ИТХ  III байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар

1 алт, 1 хүрэл медальтай ӨГХА II байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар

            1 алт, 1 мөнгөн медальтай   ЭЗТХ, НХХ, ХААА-ы хамтарсан баг Тэргүүн байр эзэлж Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

Мөн тэмцээний үеэр дүүргийн 25-р хорооны Б.Мөнхцэцэг даргатай хамт олон хүрэлцэн ирж өөрсдийн бэлтгэсэн мэндчилгээгээр эрчүүдээ болон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдийг баясгалаа. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр дүүргийн хэмжээний төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулаа. Дүүргийн хэмжээнд нийт 169 төсөвт болон орон нутгийн өмчит байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагын удирдлагууд нь төсвийн шууд захирагчийн хувьд дүүргийн Засаг даргатай жил бүр Үр дүнгийн гэрээ байгуулан, тооцуулж ажилладаг юм.

Энэ жилийн Үр дүнгийн гэрээнд Засаг даргын зүгээс хэд хэдэн заалтыг онцлон тусгаж өгсөн байна. Үүнд:

 

Орчны тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар хотын өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмэр оруулах, гадна талбайн угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах

Албан үүргээ гүйцэтгэхдээ нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээдтэй холбоотойгоор олон нийтэд төрийн албан хаагч, төрийн албанд эргэлзээ төрүүлэх, итгэлийг нь алдах шинжтэй аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 дугаар захирамжаар батлагдсан Эрүүл Аюулгүй байдлын индекс тооцох үзүүлэлтийн дагуу цогц ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах

Дүүргийн төсвийн байгууллага болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төсвийн орлого, зарлага, тайлангийн бүх мэдээллийг олон нийтэд ил тод байхаар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Төсвийн зарцуулалтын үр өгөөжийг дээшлүүлж, үр ашиггүй зардлыг бууруулж ажиллах зэрэг заалтуудыг оруулжээ.

Үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээний үеэр Засаг дарга М.Чинболд байгууллагуудын удирдлагуудад амжилт хүсээд  “Гэрээ бол зүгээр байгуулах л гэж байгуулдаг зүйл биш. Зүйл заалт бүрийг нарийн чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. 2015 оныг дүүргийн хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллахаар болсон. Ингэхээр оны эцэст миний зүгээс гэрээний биелэлтийг маш нарийн нягтлан тооцох болно” гэсэн юм.